ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Токиогийн Олимп: 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Токиогийн Олимп үргэлжилж буй энэ өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагийн шинжилгээгээр Олимпод оролцож буй 18 хүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэдний нэг нь тамирчин байгаа талаар Олимпын наадмыг Зохион Байгуулах Хорооны вэб хуудсанд мэдээлжээ.

Өнгөрөгч долдугаар сарын эхээр Олимпыг зохион байгуулсантай холбоотойгоор халдварын нийт тоо 264-д хүрлээ. Үүнээс 156 нь японы оршин суугч, 108 нь гадаадын иргэд байна.

Ням гараг /2021.08.01/-т “Токио-2020” Зуны Олимпыг Зохион Байгуулах Хорооны Гүйцэтгэх захирал Мүто Тоширо хэлэхдээ, Олимпыг Зохион Байгуулах Хорооны ажилтнуудын дундаас халдварын олон тохиолдол бүртгэгдсэнд санаа зовж байгаа, гэсэн ч эрүүл мэндийнхэнд үзүүлэх ачаалал харьцангуй бага байгаа бөгөөд нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэлээ. Халдвар авсан бусад хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа хэмээн мэдэгдлээ.

(Эх сурвалж: nhk.or.jp)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button