Нийгмийн
Олон улсын олимпиадаас Монголын баг 19 шагнал хүртжээ

Японы Хигашиосака хотноо болсон Олон улсын тав дахь удаагийн химийн олимпиадаас Монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрны шагнал авчээ. Тус олимпиадад 79 орны нийт 312 сурагч оролцсон юм.
Олон улсын хэмжээнд зохиогддог нийт зургаан олимпиад байдгаас энэ жил манай улсын баг тамирчид математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик гэх таван төрөлд оролцож 19 шагнал хүртсэн юм. Үүнд хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн тусгай байрны шагнал тус тус багтжээ.
Өмнө нь манай улсын баг жилд дунджаар гурваанс таван медаль хүртдэг байсан бол энэ жил онцгой амжилт үзүүлсэн нь энэ юм. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас болж улсын олимпиадуудыг цуцалсан бол олон улсын олимпиадуудыг улсын төсвөөс санхүүжүүлсэн байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.