ДЭЛХИЙ

Дэлхийн шатрын олимпиадыг цахимаар зохионо

Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатрын олимпиадыг цахиааарёр жилд нэг удаа болдог дэлхийн шатрын олимпиадыг цахимаар зохиохоор болсон байна. Энэ олимпиадыг өнгөрсөн жил зохиох байсан боловч  цар тахлаас үүдэн хойшлуулж энэ жил зохиож буй юм.

44 дэх удаагийн уг олимпиадыг БНХАУ-ын Шэньжэн хотын удирдлага, ОХУ-ын “Сима-ленд” компанийн ивээн тэтгэлгээр ирэх сарын 13-аас есдүгээр сарын 15-ны хүртэл www.chess.com цахим сайтад зохиох болсныг Дэлхийн шатрын холбоо албан ёсны хуудсаараа мэдэгджээ.

Тэмцээнд тус холбооны гишүүн орнуудын баг 20 хүртэлх насны зургаан тамирчидтай оролцох юм. Шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт таван секундийн нэмэгдэлтэй рапид төрөлд өрсөлдөнө. Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 2018 онд болсон тус олимпиадад дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, Ази тивдээ тавдугаар байранд шалгарч байв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button