УЛС ТӨРУлс төрийн мэдээ
“Новекс” клуб нэг жилийн ойгоороо улс төрийн фракц болсноо зарлаж, тэргүүнээрээ Т.Пүрэвхатанг сонгов

“Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлаж, тэргүүнээрээ Т.Пүрэвхатанг сонгожээ. Ардчилсан намын бодлого, шинэчлэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Новекс” клуб нэг жилийн ойгоороо улс төрийн фракц болсноо албан ёсоор зарлав. Тус фракц нь АН-ын Үндэсний бодлогын хорооны 28 гишүүн, нийт 160 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй юм.
Т.Пүрэвхатангийн хувьд Уул уурхайн инженер, хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Төрийн алба, хувийн хэвшилд нийт 20 гаран жил ажилласан туршлагатай нэгэн аж.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.