Мазаалайд зориулж 3.6 тонн нэмэлт тэжээл байршуулжээ

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгуулжээ.
Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 мазаалайд зориулан нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан байна.
Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал болон шахмал гэсэн хоёр төрлөөр бэлтгэдэг аж. Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овъёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн багтдаг. Нийт найрлагынх нь 20 орчим хувийг уураг эзэлдэг гэнэ. Энэхүү тусгай зориулалтын тэжээлийг өнгөрсөн оноос үйлдвэрлэж эхэлжээ.
Сонирхуулахад, энэ удаагийн ажилд байгаль хамгаалагчдын хоёр автомашины шатахууны зардлыг Монголын үндэсний кофе брэнд MAZA Coffee компани хариуцаж, дэмжлэг үзүүлжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.