НИЙГЭМНийгэм мэдээ

Ардын жүжигчин Д.Цэрэндарьзав: Мазаалайг хамгаалах, үржүүлэх ажилд хүч хаях хэрэгтэй юм байна

“Монгол кино өдөрлөг - 2026” арга хэмжээ гурав дахь жилдээ БНСУ-ын Пусан хотод зохион байгуулагдлаа. Тус кино өдөрлөг “Их говийн манаач” баримтат киногоор эхэлсэн юм.

Өдөрлөгт "Хадам ээж" киноны гол дүрийг бүтээсэн ардын жүжигчин Д.Цэрэндарьзав нээлтийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Кино надад маш их таалагдсан. Хүн бүхэн ан амьтан, байгаль дэлхийгээ хайрладаг бол сайхан шүү дээ. Тэр тусмаа дархан цаазат газар, дэлхийд ховор мазаалайг хамгаалах, болж өгвөл өсгөн үржүүлэх ажилд хүч хаяж анхаарах хэрэгтэй санагдлаа. Идэш тэжээлийг нь тавьдаг цэгүүдийг илүү олон шаардлага үүссэн юм байна гэж бодлоо.

-Өдөрлөг "Их говийн манаач" баримтад киногоор нээлтээ хийлээ шүү дээ. Үүнийг та ямар ач холбогдолтой гэж бодож байна?

-"Монгол кино өдөрлөг-2026" арга хэмжээний үзвэрүүд мазаалайн тухай баримтад киногоор эхэлж байгаа нь сайшаалтай. Ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь дэлхийн нийт чухалчлан авч үзэх асуудал болоод байна. Улс, үндэстнүүд өөр өөрийн аж амьдрал, нийгэм, төр засгийн бодлоготой нийцүүлэн авч явж байгаа. Эх дэлхий оршин тогтнохын гол үндэс бол байгаль юм. Ан амьтан эх байгалиас устаж үгүй болох аваас хүн төрөлхтнийг ижил хувь тавилан хүлээж буй хэрэг.

-"Монгол кино өдөрлөг-2026" оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Монгол кино өдөрлөгт анх удаа оролцож байна. Хойд Солонгос улсад 1995 онд кино наадамд оролцож байсан юм. Кино өдөрлөгийн ач тус нь найруулагч, уран бүтээлч нартай нүүр тулж, тухтай уулзах боломж олдож буйгаараа онцлогтой болж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АЖ Цэгидаги

Холбоотой мэдээ

Back to top button