НИЙГЭМНийгэм мэдээ

ЦЕГ: Хураагдсан хар тамхийг устгалгүй зардаг гэх мэдээлэл үндэслэлгүй

Энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 430 гэмт хэрэг илрүүлж, 463 хүнийг холбогдогчоор татсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.

Цагдаагийн байгууллага хууль бус зах зээлд нийлүүлэгдэх гэж байсан 15 төрлийн 123,550 хүн нэг удаа хэрэглэх тун бүхий бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоожээ. Мөн гадаадаас нийлүүлэлт хийдэг 5 бүлгийн 12 этгээдийг баривчилсан байна.

Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоож, 2 иргэнийг шилжүүлэн авчирсан бөгөөд өдгөө гадаад улсад энэ төрлийн хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах хугацаанд тасралтгүй камерын хяналт дор хадгалдаг. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн устгадаг бөгөөд энэ үйл ажиллагаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар гэсэн харилцаа хамааралгүй 5 байгууллага хамтран хяналт тавьж оролцдог.

Иймд цахим орчинд гарсан “хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан” гэх мэдээлэл бол ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button