НИЙГЭМНийгэм мэдээ

Юаны гүрний үеийн сүүлийн хууль цаазын бичигтэй танилцав

Элчин сайд С.Сүхболд 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт зочилж, Ерөнхий эрхлэгч Жон Ын Жү-тэй уулзав.

Энэ үеэр дэлхийд цорын ганц биет хувь нь хадгалагдаж буй Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг”-тэй танилцаж, нэн ховор уг түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах, эрдэмтэн судлаачид, олон нийтэд танилцуулах боломжийн талаар санал солилцов.

Энэхүү эрх зүйн баримт бичиг нь “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийг Юань улсын Тогоонтөмөр хааны оны цол болох Чжичжэн-гийн тавдугаар он буюу 1345 оны арваннэгдүгаар сард эмхэтгэн зохиож дуусаад, 1346 оноос даган мөрдөж эхэлжээ. Уг баримт бичгийг Курё улсын сүүл үеэс мөрдөж, улмаар Жусонь улсын үед хууль эрх зүйн гарын авлага болгон өргөнөөр ашиглаж ирсэн, Монгол, Солонгос хоёр орны олон зууны түүхэн хэлхээ холбоог гэрчлэх үнэ цэнтэй баримт бичиг төдийгүй Монгол судлалын чухал эх сурвалж юм.

“Чжичжэнгийн хуулийн бичиг” анх 2003 онд Кёнжү хотын Яндун тосгоны Сун овогтын гэрээс олдож, Солонгос судлалын төв хүрээлэн хуулийн эхийг сэргээн засварлахын зэрэгцээ эх бичгийг судлан сийрүүлэх ажлыг гүйцэтгэсний үр дүнд 2007 онд “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийн гэрэл зургийн эхийг сийрүүлсэн эхийн хамт 2 боть болгон хэвлүүлэн гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button