НИЙГЭМНийгэм мэдээ
Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлаар ярилцжээ

Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнстэй уулзсан байна. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг хөндөн ярилцжээ.
Уг хөтөлбөр нь АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ач холбогдол бүхий бодлого хэдий ч Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний эрсдэл багатай, виз мэдүүлэгчдийн тоо харьцангуй цөөн, хууль бус шилжилт хөдөлгөөний томоохон эрсдэл үүсгэдэггүй орны хувьд уг шийдвэрийг дахин нягтлан үзэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэв.
Эх сурвалж: АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол гэнэт тодорсон хувилгаан мааш олон мэрэгжлийн дипломат ажилтнуудын толгой дээгүүр япон нинжа шиг нисэн энэ албанд очиж монголнуудын нүдийг нь дагзан дээр нь гаргасан мужик.Дур эзнээ голохгүй дунд сүүж чөмгөөн голохгүй ээ гэж энэ шүү дээ.Одоогийн элчин сайд Батбаяр ирэх сонгуулиар гэнэт нэр дэвшээд үзэлцэхэд гайхах зүйлгүй боллоо