Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгресст Ардчилсан нам олонх болж, америкчууд Трампт дургүйцэж буйгаа саналаараа харуулав

АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд сөрөг хүчний Ардчилсан Сенат, Төлөөлөгчдийн танхимд олонх статус боллоо. Бүгд найрамдах нам үргэлж гардаг, уламжлалт бэхлэлт гэдэг тойргуудад ч Ардчилсан нам ялж томоохон амжилт үзүүлэв.

Тодруулбал Бүгд найрамдах намын уламжлалт бэхлэлт гэгддэг Өмнөд Каролина, Техас, Айова мужуудын сенаторын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч нар ялсан байна. Энэхүү сонгуулийн үр дүн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн бодлого, Ираны эсрэг дайнд сонгогчид ихээхэн дургүйцэж байгааг харууллаа.

Канзас мужид сүмийн пастор Адам Хамилтон Сенатын сонгуульд ялалт байгуулжээ. Энэ нь АНУ-ын Их хямралаас хойш буюу өнгөрсөн зуун жилийн хугацаанд тус мужийн сенатороор анх удаа Ардчилсан намын нэр дэвшигч сонгогдсон явдал болсон юм.

Охайо мужид Ардчилсан намын Шеррод Браун сенаторын сонгуульд ялалт байгуулжээ. Хоёр жилийн тэр суудлыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс эзэмшиж байсан билээ. Харин Техас мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жеймс Таларико Бүгд найрамдах намын Ерөнхий прокурор Кен Пакстоныг ялжээ. Охайо, Техас мужид 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп арав гаруй хувийн зөрүүгээр Ардчилсан намын Камала Харрисыг ялж байсан.

Зургийн эх сурвалж: AFP

Трамп 2024 онд Өмнөд Каролина мужид 18 хувийн зөрүүтэй ялалт байгуулж байсан ч энэ удаа Ардчилсан намын нэр дэвшигч Энни Эндрюс сенатороор сонгогдлоо. Түүний эсрэг Бүгд найрамдах намын сенатор Дарлин Грэм өрсөлдсөн юм.

Санал асуулгаас өмнө Трампын рейтинг түүхэн доод хэмжээндээ ойртож ирсэн. Түүний рейтинг ингэж буурсны гол шалтгаан нь Ираны дайн. Ираны дайны улмаас дэлхий даяар инфляц өсөж, шатахууны үнэ огцом нэмэгдсэн. АНУ-д ч мөн ялгаагүй инфляц хөөрөгдөж, амьжиргааны зардлын дарамт нэмэгдсэн. Сонгуулийн өмнө нийтлэгдсэн санал асуулгууд америкчууд амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа явдалд санаа зовниж, Трамп энэ тал дээр авч буй алхмуудад бухимдаж байгааг харуулсан билээ.

Бүгд найрамдах нам Конгресс дахь олонхоо алдах нь тодорхой болж эхлэх үед Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Миний нэр саналын хуудсан дээр байгаагүй. Хэрэв байсан бол бид АСАР ИХ ЗӨРҮҮТЭЙ ялалт байгуулах байлаа. Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа” гэж бичжээ.

Ирэх жилийн нэгдүгээр сард шинэ Конгресс ажлаа хүлээн авсны дараа Ардчилсан нам Трампын захиргаа, түүний гэр бүл болон ойрын хүрээллийнхнийг шалгаж эхлэх төлөвтэй байна. Мөн томоохон хуулийн төслүүдийн дээр Бүгд найрамдах намыг тодорхой буулт хийхийг шаардана.

Энэ удаагийн сонгуулийн хамгийн ач холбогдолтой өөрчлөлт нь Ардчилсан нам Сенатын танхимд олонх болсон явдал юм. Сенатын танхимд олонх болсноороо Ардчилсан нам Трампын томилгоог батлахгүй байх боломжтой болжээ.

Трамп 2020 оны сонгуулийн дараа санал хураалтын үр дүнг хүчингүй болгох оролдлого хийж байсан. Энэ сонгуулийн дараа мөн адил алхам хийж магадгүй гэж Ардчилсан нам болгоомжилсон ч Трамп үр дүнг хүлээн зөвшөөрчээ. Тэр “Fox News”-т ярилцлага өгөхдөө Ардчилсан намынханд баяр хүргэж, цагаачлал зэрэг асуудлаар Ардчилсан намтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэсэн юм. Гэхдээ галзуу хуулийн төсөлд хориг тавих болно гэж Трамп нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button