Г.Ёндон: Шатахууны литр тутмаас 600 төгрөгийн алдагдал хүлээсэн учир шат дараатай үнээ нэмлээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийлээ. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ендон хэлэхдээ,
“Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг. Газрын тосыг 400 мянган тонн баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Манай улс газрын тос олборлон импортлодог ч дотооддоо боловсруулах үйлвэр байхгүй учраас гадаад улсаас 100 хувь импортоор авдаг. Үйлдвэр барих ажил эхэлсэн ч дуусаагүй байна. Тиймээс жижиглэнгийн газрын тосны үнэ гадаад зах зээлээс л хамаардаг. Нийт үнийн 70 орчим хувийг жижиглэнгийн үнэ буюу хилийн үнэ бүрдүүлдэг. Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. Үүнээс гадна 15 орчим хувийг гааль, нөат, татвар болдог юм. Үлдэж буй 10-аад хувийг импортлогч компанийн хадгалалт тээвэрлэлтийн ажлын зардал, ашиг болдог.
АИ-92нь өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр байлаа. Иргэдийн 60 хувь нь вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн. ААН-үүд ашиг олохгүй бол үүдээ барьж ажлаа явуулахад хүндрэлтэй тул нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДАЛЧ МАН.