Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цахилгаан халаалтын системээр гаршсан С.Цэнгүүний аавын компани

Эрчим хүчний реформтой холбогдуулан УИХ-д лобби бүлэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ахалж байгаа. Энэ сэдэв анх яригдаж эхлэхэд л УИХ, Засгийн газрын хүрээнд идэвхтэй ярьж, ажилласан хүн. “Төрийн ордонд реформыг ганцаараа яриад сошиал орчинд шүүмжлүүлж байна” гэж эерүүлэх гэж ч үзэв.

Гэвч ачир дээрээ тог, цахилгааны үнэ нэмэгдэх мессежийг нийтэд зөв ойлгуулах, пи-арын ажилд НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ гаргаж өгөхөөр хөшигний ард тохирсон гэх мэдээлэл яригдаж буй. Мэдээж олон нийтэд зориулсан ийм тод мессежийг зүгээр хийчихгүй.

Түүний хамаарал бүхий компаниуд эрчим хүчний салбарт хамааралтай эсэхийг хүргэе.


-Аавынхаа компианаас ажлын гараагаа эхлүүлж, нам руу орсон богинохон намтар-

УИХ-ын гишүүн C.Цэнгүүний хувьд гэр бүлийнхээ компаниудаар ажлын намтраа зузаатгаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэнэт АН-д орж ирсэн нэгэн.

2017 онд ШУТИС-ийг маркетингийн менежерээр төгссөн. Төгсмөгцөө аав Сүхээгийн Саруулсайханыхаа “Атмор” ХХК-ийн маркетингийн менежерээр, 2020 оноос “Атмор” ХХК-ийнхаа ТУЗ-ийн даргаар томилогдсон. Гэсэн атал 2022 онд улсын бүртгэлийн мэдээллээс нэрээ хасуулжээ. 2020-2022 онд “ШТАБ левел” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь сонгуулийн өмнө нилээдгүй асуудал дагуулж, өнөөдөр ч шүүмжлүүлсэн хэвээрээ буй.

Улмаар сонгуулиас ганцхан жилийн өмнө 2023.12.18-наас Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болсон. 2024.01.01-нээс Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон тооноор ороод ирсэн билээ.

"Атмор” ХХК-ийг анхлан дэмжиж, бойжуулсан гэгддэг улс төрч бол Ж.Батсуурь юм. Тэрбээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ томоохон тендер гүйцэтгэлийн ажлууд өгч, С.Саруулсайхан түүний арын албаны ахуйн ажлыг зохицуулсаар ирсэн түүхтэй. Саях 2024 оны сонгуулиар ч тэр, Ж.Батсуурийн нөлөөллөөр С.Цэнгүүнийг жагсаалтын эхэнд эрэмбэлж, намн гишүүдийн бухимдлыг төрүүлээд амжсан.


-С.Цэнгүүний аавын компани З.Энхболдын үед төрийн ажлуудад гүйцэтгэгчээр ажиллажээ-

С.Цэнгүүний аав Сүхээгийн Саруулсайхан.

Түүний үүсгэн байгуулсан “Атмор” ХХК нь улсын бүртгэлд аялал жуулчлал, түлшний үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн бүртгүүлжээ.

Гэвч албан байгууллага, амины орон сууцны цахилгаан халаалт, бохирын септик систем, цэвэр халуун усны системийн ажлуудыг гүйцэтгэдэг. 2003 оноос хойш төвийн шугамд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын инженерингийн шийдэл, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга чиглэлээр ажиллаж байгаа.

З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед энэ чиглэлээрх төрийн байгууллагын ажлуудын гүйцэтгэгчээр ордог байжээ. Тухайлбал,

Нэг. Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2014 онд СХД-ийн 30-р хорооны нутаг дэвсгэрийн “Хилчин” хорооллын 168 айлын дахин төлөвлөлийг хийж, жишиг хороолол болгох төслийн гүйцэтгэгчээр ажиллажээ.

Хоёр. Мөн “Атмор” ХХК нь Чингэлтэй дүүргийн Хайлаастын 49 дүгээр сургуулийн гадна “Бохирыг цэвэршүүлэх байгууламж төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн 22 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн. Эл ажилдаа 50-100 жилийн ашиглалтын амлалт өгч байв.

“Атмор” ХХК тухайн үед төрийн ажил төрийн томчуудад ойрхон байсан шалтгаан нь А.Ганбаатар. Тэрбээр, С.Саруулсайхантай арван жилийн нэг ангийн найзууд. А.Ганбаатар нь Ц.Элбэгдоржийн “Пи-ар” багийн удирдагч, сонгуулийн дараа хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан намтартай.


-Хамаарал бүхий компаниуд нь цахилгаан халаалт, бохирын системээр дагнан үйл ажиллагаа явуулж байна-

Өдгөө Дамдины Цэцэгээгийн хувь эзэмшиж, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй “Атмор” ХХК дараах компаниудтай холбоо хамааралтай байна.

  • 6091164 “Атмор” групп Сүхээгийн Дэлгэрбаярынх. Тус компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  • “Атмор групп” нь Дамдины Цэцэгээгийн эзэмшдэг “Атмор пропертиз”, “Атмор констракшн” компаниудын хувьцаа эзэмшигч.

Товчхондоо УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хамаарал бүхий компаниуд нь барилга, цахилгаан халааалтын системийн салбарт удаан тогтножээ.

Бидэнд олдсон мэдээллүүдэд, тус компани удирдлагын хувьд тогтворгүй байж ажилчдынхаа цалинг өгдөггүй гэх шүүмжлэлд өртөж байжээ.


Энэ тухай бидний өмнө нь хүргэсэн Хөшигний ард: Эрчим хүчний реформоор С.Цэнгүүнд 1 тэрбумыг өгч, АН, ХҮН сонгуулийн өрөө төлөхөөр яригдаж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бяибаасүрэн
Бяибаасүрэн
11 сар 5, 2024 08:28

Иймэрхүү гарууд л байгаа юм даа. Шун�##� нь дэндсэн �##�нууд

Z cn@yahoo.com
11 сар 5, 2024 09:54

LGantumuriin NUA huuhen gel uu? Bas naimaagaa bodoj yamar ch Haaltgui Jagsaaltaar Kran-duulaad orood irsen Davhar Buzar teesen zolbin baih ni ee. Neg l ork haragdaad baisan umaa.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 11:18

Нэг л ха лтардуу орк хүүхэн харагддаг

Зочин
Зочин
11 сар 5, 2024 10:03

ard tymnee zovoono une nemne loobyy ch geh shig eliireed guigeed bsan erh ashgiin zorchiltei angaahai bsan bnash te elii maani

Лол
Лол
11 сар 5, 2024 10:11

Жагса�##�т гэсэн хулгайгаар орсон энэ �##�мас төрийн ажлыг гацаахаас өөр юу ч мэдэхгүй. Тонил

Зочин
Зочин
11 сар 5, 2024 10:16

Атмор гэж нээх мундаг тоног төхөөрөмж хийдэг гэж бодохгүй байна. 100 айлын би чадначуудын сантехник хийдэг хувь хүмүүсийн л хийдэг юмыг компани, аж ахуй нэгж хэлбэрээр хийдэг байх.

Зочин
Зочин
11 сар 5, 2024 11:17

Ажилчид нь тогтдоггүй, хийсэн юмнууд нь дандаа ажидлахгүй болдог хогийн компани. Эцэг сүүлдээ охиноо зарж яашка болгож бизнeсээ төртэй холбож амьтай үлдэхээр шийдэж дээ

Зочин
Зочин
11 сар 5, 2024 11:19

Энэ 126-д eр нь �##�ь нэг компанийг төлөөлөөгүй хүн байхгүй ээ

Зочин
Зочин
11 сар 5, 2024 12:43

Мөнгөний төлөө үр хүүхдээ ч хөгшин өвгөчүүлийн дэвсгэр болгохоос буцахгүй бузартай хүмүүс байх юмаа

Зочин
Зочин
11 сар 5, 2024 20:58

Ха ха хулгайч луйварчдын утсан хүүхэлдэй болж попроод яахав дээ.

Kit
Kit
11 сар 5, 2024 21:02

Тэгж л таараа , энэ бид 2 уих д орсон ш�##�тгаан энэ юм биш үү огцруулв�##� таарна, жагса�##�таар гарсан нөхөд бүгд мөнгө төлсөн тэрийгээ буцааж хэд нуг�##�ж авах санаатай орсон бгай, жагса�##�тын нөхдийг ард түмэн сонгоогүй шүү!!!

СБД иргэн
СБД иргэн
11 сар 5, 2024 22:03

МАН-ын сайд, гишүүдийн хамаар�##�тай компанийг нэрлэвэл ямар юм гарах бол. Тэгэхээр гишүүний хийж байгаа ажлыг өмнөх бизнестэй нь холөож харлуулах хэрэггүй. Энэ хүн гишүүний хийвэл зохих ажлыг хийж байгаа.

зочин
зочин
11 сар 5, 2024 22:59

энэ хүүхэн ичээсэй билээ, Монголын эрчим хүчний с�##�барын шинэчлэлийг энэ маркетинг хийдэг хүүхэн хийх юм уу. Атморын хэдэн төхөөрмөмжөө зарах маркетингтайгаа ЭХ-ний шинэчлэлийг эндүүрдэг б�##�ай юу. Хичнээн жилийн ажлын туршлагатай юм, хэдэн нам ярьсан өвгөчүүдийн нүдний хоронд унаж , тооноор ороод хойморт гараад суусан хүүхэн чи шинэчлэл хийхгүй ээ

ювьти
ювьти
11 сар 5, 2024 23:09

Ард н заав�##� нэг юм байдаг, чанга дууграгчидын...

Иргэн
Иргэн
11 сар 6, 2024 00:12

Цэнгүүн чи Нэрээ УИХ-с татаад Аавынхаа ажлыг л хий л дээ

Зочин
Зочин
11 сар 6, 2024 08:55

Гайхах зүйл �##�га, өнөөгийн бодит төрх

зочин
зочин
11 сар 6, 2024 20:22

Ингээд бүгд л ашиг сонирхлын зөрчилтэй гарууд байгаам даа эсвэл хоорондоо нууц амрагууд новшнууд

Зочин
Зочин
11 сар 28, 2024 17:28

Эрүүл, зөв сэтгэлгээтэй шинэ з�##�уу үеийг ингэж харлуулах бузрын ажиллагааг цаанаас захилгаар зориуд төлбөртэй хйидэг бүлэглэлийг улс орны эарх ашгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр эрүүд татаж шийтгэхгүй бол �##�ь л гэгээлэг болгоныг харлуулан дарж авах гэсэн гадны да�##�гавар гүйцэтгэгч нар даварлаа шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button