
Афган /Афганистан/ Улсын Батлан Хамгаалахын сайд, генерал Бисмилла Хан Мохаммадигийн байшингийн ойролцоохон машин дэлбэрсэн хэрэг гарчээ. Мягмар гараг /2021.08.03/-ийн орой сайдын гэр лүү зэвсэглэсэн дөрвөн этгээд халдан орсон хэрэг гарсан талаар Кабул хотын цагдаагийн газраас мэдээллээ.
Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн амиа алдаж, 20 хүн шархдсан” хэмээн тус улсын аюулгүй байдлын албаны хүн мэдэгдсэн ч халдлагад чухам энгийн иргэн хохирсон эсэх талаар мэдээлэл өгсөнгүй.
Дотоод Хэргийн Яамны төлөөлөгчийн мэдээлснээр, Батлан Хамгаалахын сайдын гэрт халдсан бүх этгээдийг аюулгүй болгосон гэв.
Тэсрэх бөмбөг сурилуулсан машиныг амиа егүүтгэгч жолоодсон байна. Машин дэлбэрэх үеэр сайд гэртээ эзгүй байсан ба сайдын гэр бүлийнхнийг аюулгүй газарт хүргэсэн байна.
“Манай гэр бүл болон надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Гэсэн ч, харамсалтай нь манай хэд хэдэн хамгаалагч шархадсан хэмээн Батлан Хамгаалахын сайд мэдэгдснийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Фавад Аман “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.
Сайд Бисмилла Хан Мохаммади энэ явдлыг Афганистан болон тус улсын ард иргэдийг хамгаалах эрх баригчдын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй хэмээн ард түмэндээ хандан хэлсэн байна.
Хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
(Эх сурвалж: ria.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.