ДЭЛХИЙСПОРТУЛС ТӨР

Саид Моллаеи Монгол иргэншил авсан цаад шалтгаан

Энэхүү аймшигт түүхийг Дэлхий мартаагүй...

Дэлхий болж өнгөрсөн энэ аймшигт явдлыг одоо хэр нь итгэж чадахгүй байна. Бүгд цочирдсон хэвээр.

Энэ бол Ираны 27 настай бөх Навид Афкариг Шираз хот дахь Адель-Абад шоронд цаазаар аваачсан дэндүү эмгэнэлтэй түүх.

Өнгөрсөн 2020 онд Ираны Дээд шүүхийн шийдвэрээр Навид Афкарид ялын дээд хэмжээ оноон цаазаар аваачсан юм. Тив, Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан сонгомол бөхийн улсын аварга тамирчин юуны учир ийнхүү цаазлуулав. Түүх сөхье.

Навид Афкари улс төрийн үзэл баримтлалын золиос болсон юм. Улс төр гэхээсээ илүүтэйгээр шашин хоорондын зөрчилдөөнөөс  үүдэлтэй асуудал. Тодруулбал, Иран, Израйлийн харилцаа. Тэдний үзэл бодлын маргааны хар сүүдэр спортод хүртэл нөлөөлж, гэмгүй сайхан аавын хүү амиа алдсан өр өвтгөм түүх.

Иран, Израйлийн хооронд дипломат харилцаа тогтоогоогүй байдаг. Учир нь, Ираны удирдлага еврейчүүд /Израйль/-ийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс үүдэн, Ираны эрх баригчид шашин, улс төрийн шалгааны улмаас өөрсдийн бөхийг Израйлийн бөхчүүдтэй барилдахыг хориглосоор ирсэн. Тиймийн тул Ираны бөхчүүд аль болохоор л Израйлийн бөхтэй учраа таарахгүйг хичээж, заримдаа санаатайгаар ялагдал хүлээх нь ч бий.

Шударгаар өрсөлдөж, тив Дэлхийд нэрээ дуурсгах хүсэл мөрөөдөлтэй тамирчдынхаа итгэл зүтгэлийг мохоож, нугачин дардаг харгислал төгсөх цаг хэзээ нэгэн цагт ирээсэй.

Навид Афкариг цаазлуулахад тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Дональд Трамп, UFC-ийн Ерөнхийлөгч Дана Уайт, Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Томас Бах болон бусад нэр нөлөө бүхий хүмүүс тамирчныг аврахыг оролдсон. Гэсэн ч, Ираны эрх баригчид өөрсдийн байр суурийг хатуу баримталж, Афкариг цаазлахын өмнө түүнийг гэр бүлтэй нь ч уулзуулалгүй хүний ёсоор салах ёс хийх боломж ч олгоогүй цэвдэг хандсан.

ТҮҮНИЙ ҮХЭЛ ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ

2018 оны наймдугаар сард Афкари үзэл бодлоо илэрхийлэн Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагсаалд оролцож байхдаа хамгаалалтын албаны офицерийн амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан байдаг. Ираны эрх баригчид түүнд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял тулгаж, хоёр цаазын ял оноосон юм. Үүгээр ч үл барам 20 гэмт хэрэгт холбон буруутгаж, 74 удаа ташуурдах шийтгэл оноосон байдаг. Түүний хоёр ах болох Вахид Афкари, Хабиб Афкари нар мөн эсэргүүцлийн жагсаалд оролцсныхоо төлөө тус бүр 54, 27 жилийн хорих ял авсан юм.

Үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцсэн тамирчин Навид Афкаритай холбоотой хэрэгт Ерөнхийлөгч Дональд Трамп анхаарал хандуулж, Афкарийг өршөөж, амийг нь хэлтрүүлэхийг хүсч твиттер хуудсандаа удаа дараа жиргэж, Ираны төр засгийн удирдлагуудтай биечлэн уулзаж байсан. Гэсэн ч, Иран улс АНУ-ын тэргүүний хүсэлтийг огтхон ч тоогоогүй.

Хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид Афкарийг маш харгис хэрцгийгээр эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн талаар удаа дараа мэдэгдэж байсан юм.

Ираны эрх баригчид Навид Афкаригийн хэргийг мөрдөн шалгах нэрийдлээр түүнд элдэв эрүү шүүлт тулгаж байсан гэлцдэг. Афкаригийн нэгэн аудио бичлэг бий. Түүний бичлэгийг чухам хэн олон нийтэд дэлгэсэн нь бас их сонирхол татдаг.

Би ямар ч буруугүй. Би түүнийг хөнөөгөөгүй. Хяналтын камер дээр бүх зүйл байгаа. Би биш гэдэг нь тэндээс харагдана. Би түүнийг хөнөөгөөгүй”.

Тамирчныг цаазласны дараа АНУ ч Иранд хариу цохилт өгсөн хориг тогтоосон байдаг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео мөн үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлсэн юм.

“Энэ бол жигшмээр, хэрцгий хэрэг. Бид Ираныг хамгийн хатуугаар шүүн хэлэлцэх болно. Энэ бол Ираны дэглэмийн жигшүүрт жишгээр хүний ​​нэр төрд халдсан аймшигт халдлага. Ийм үйлдлээрээ Иран ард иргэдийнхээ дуу хоолойг хорьж чадахгүй. Бид өнөөдөр Навид Афкаригийн гэр бүл, бүх иранчуудын хамтаар харгис хэрцгий дэглэмийн гарт амиа алдсан Навид Афкаригийн төлөө эмгэнэн гашуудаж байна. Түүний амьдрал, түүний үхэл хэзээ ч мартагдахгүй”

ЭЛЭГ ЗҮРХ МИНЬ ЭМТРЭХ ШИГ БОЛСОН

Навид Афкариг цаазалсан тухай мэдээ Лас Вегас хотноо холимог тулааны UFC тэмцээнд оролцож байсан хөнгөн жингийн тамирчин Бобби Грин рингэн дээр Алан Патрикийг ялах үеэр ирсэн нь түүнийг цочирдуулсан юм. Тэмцээнд ялалт байгуулсан Бобби Гринд Иранд болсон аймшигт хэрнээ эмгэнэлт хэргийн талаар хэл дуулгахад Бобби Гриний баяр баясал, уй гашуугаар солигдсон. Сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй тул нулимс унагасан тэрбээр ялагчийн ярилцлагаа хүртэл цуцалсан байдаг.  

“Тэр залуу энэ амьдралаас явсан мэдээг сонсоод миний зүрх зүсэгдэх шиг боллоо. Бид түүнийг аварч чадна гэж бодож байсан. Гэтэл тэр ингээд явчихлаа. Тэр зүгээр л үзэл бодлоо илэрхийлж жагссаныхаа төлөө амиа алдлаа. Үнэхээр хоосон мэдрэмж төрж байна. Надад үнэхээр гунигтай байна. Бид түүнийг аварч чадна гэж бодсон. Элэг зүрх минь эмтрэх шиг болж байна. Одоо надад өөр хэлэх үг алга. Хэн нэгэн амиа алдаж байхад би энд зүгээр л зогсож байна. Одоо юу ч яримааргүй байна. Саяны тэмцээний талаар ярьж чадахгүй нь. Үүнээс болж би галзуурах нь. Ярьж чадахгүй нь. Баярлалаа, бас уучлаарай”.

ТА НАР ГЭМ ЗЭМГҮЙ ХҮНИЙГ ЦААЗАЛСАН, ҮҮНИЙГ МЭДЭЖ АВЦГАА

Энэ хэргийг нааштайгаар шийдэх гээд Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ ч хүчрээгүй. Дэлхийн улс орнуудын тамирчид, ОУОХ болон бусад олон улсын байгууллагуудын хүчин чармайлт талаар болж ямар ч үр дүнд хүрсэнгүй. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ираны бөхийг цаазлуулсанд гүн цочирдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус хорооны хэвлэлийн мэдэгдэлд Навид Афкаригийн гэр бүл, найз нөхдийг дэмжиж байгаа гээд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.   

Энэ бүхэн XXI зууны галзуурал мэт. Цаазлах, эрүүдэн шүүх. Гэсэн ч, хамгийн харамсалтай нь энэ бүхэн бидний амьдарч буй бодит ертөнцийн нэг хэсэг.

27 настай залуу тамирчны амьсгал хураахын өмнөх хамгийн сүүлчийн үгс аудио бичлэгт хадгалагдан үлдэж, хүний ​​эрхийн байгууллагад ирсэн байдаг. Түүний үгийг та сонсоод лав нэгийг бодох буй за.

Хэрэв намайг цаазлах гэж байгаа бол та нар гэмгүй хүнийг цаазлах болно. Намайг сонсоосой гэсэндээ би бүх хүчээ дайчилсан. Гэсэн ч хэн ч намайг сонсохыг хүсээгүй”.

Навид Афкаригийн ээж Бахие Намжу Дэлхийн бүх хүн, нутаг нэгтнүүддээ хандан тусламж эрж байсан бөгөөд түүний гурван сайхан хүүг тамлан зовоож, хүчээр хэрэг хүлээлгэсэн гээд хоёр хүүг минь баривчлаад ханахгүй нөхрийг минь, хүргэнийг минь хүртэл энэ хэрэгт холбосон хэмээн гашуудан ярьсан байдаг. Гэсэн ч, Ираны эрх баригчид энэ хэргийг хуулийн дагуу шударга шүүсэн хэмээн үнэнийг гуйвуулж, булзааруулсаар ирсэн.

“Токио-2020” Олимпоос мөнгөн медаль хүртсэн Монгол улсын иргэншил аваад байгаа Ираны бөх Саид Моллаеи бол Навид Афкаригийн дотны анд нь. Тиймээс Навид Афкаригийн эмгэнэлт гашуун түүх Молом гэх монгол нэрийг аваад байгаа Саид Моллаеи эх орноосоо дайжихад ихээр нөлөөлсөн нь дамжиггүй.

Бид чиний дуу хоолойг сонссон. Бүх Дэлхий чамайг сонссон. Чиний үхэл үнэгүйдээгүй. Тайван нойрс доо, Навид Афкари.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гарчиг нь өгүүлбэртэйгээ ямар ч уялдаа холбоогүй юм.

ббб
ббб

бүүр 1 л�##�рийн юмаа муслим шашинтангууд ингэхээ болиосой

дэмий
дэмий

иран цөмийн зэвсэгтэй олон сая хүнтэй байг�##�ийн шинжлэл хүчтэй хөгжсөн аж үйлдвэржсэн хүчирхэг улс юм, улс төрийг нь манайх шүүх эрхгүй харгис хатуу дэглэмтэй улс , түүгээр яваа гайг үүгээр дуудаж амныхаа зоргоор ч�##�чихгүй байв�##� сайн улс төрийн орогнол хүссэн хүнийг хамга�##�ж чадахгүй байж �##�уулчих вий, т�##�ьтганасан сэтгүүлч охид олон долоон юм учир мэдэхгүй асууж нөгөөх нь аргаа барж тэр нь улс төрийн мэдэгдэл болох вий дээ

Зочин
Зочин

yana Molomiig maani yanz bur bolgochih vi de balai gazar ve yasan

zugeer taivan bailga
zugeer taivan bailga

timee setguulch nar zugeer taivan tamirchiniih ni zamnalaar orhihguu eldeviin yum asuuh yum. hariulahgui bh argagui boltol ni chineegui orhioch de. tamirchinii zambalaaraa l yawag. eldviin medee taraagaad bh yum. ter ulsiin chihend hurch l bga

Зочин
Зочин

ираныг бүх тэмцээнээс хасч анхааруулах ёстой энэ олимпд оруулахгүй хасах байсан

ZOCHIN
ZOCHIN

MOLOM BOL ZUGEER L SAIN TAMIRCHIN MONGOL ULSIIN IRGEN. NEG CH GESEN SAIHAN SETGELT HUNII AMIIG AVARSAN BOL BOLOOSHDEE....

Иргэн
Иргэн

Монгол хүн монгол эх орондоо сайхан амьдрах ёстой гадаадын харьяат битгий бол гадаад хүн гадааддаа л амьдар

ҮНЭН
ҮНЭН

ГАДААД ХҮН ГАДААДДАА Л АМЬДАР ГЭНЭ ҮҮ ЯМАР ХӨГИЙН ХАР АМИА БОДСОН Л А Л А Р ВЭ ЧИ

Готов Мандир.
Готов Мандир.

Улс орон эзэнтэй байна гэдэг энэ дээ. Энэ хатуу арга хэмжээ манайд л дутаад байгаа юм даа. Ардчилсан намын үхээрүүд төрд гарч ирээд жилийн17 хувиар өсч байсан эдийн засагтай улс орныг самарч элгээр нь хэвтүүлж, в�##�ютын нөөцийг юу ч үгүй хоосолж, элхийд дампуурлаа зарлах гэж байхад юу ч яриагүй мөртлөө дампуурлаас гаргаж эдийн засгаа өөд нь татаж хасах руу орсон байсан эдийн засгийг 6,5 хувьтай болтол нь өөд нь татаж байгаа МАН руу захи�##�гаар дайрч жагсаж байгаа мөнгөний жагсагчид болон ТВ9телеьизийн Монгол комментун эргүү м�##� Пүүжээ мэтийн элбэгдоржийн өмхий �######� долоогчдыг ингэж цааз�##�б�##� таарна.

Холбоотой мэдээ

Back to top button