НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

Гадаад талбайн кино театр Дархан-Уул аймагт ажиллаж эхэллээ

“Galaxy car cinema” нэртэй гадаад талбайн кино театр өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн ч ЦЕГ-ын шаардлагаар үйл ажиллагаагаа цуцалсан. Тэгвэл тус байгууллага өчигдрөөс Дархан-Уул аймагт дахин ажиллаж эхэлсэн байна. 

Тэд “Залуучууд” театрын гадна зогсоолд “Villainess” гэх анхны киногоор нээлтээ хийжээ. Киноны сонголт, нээлтээ хийсэн цаг хугацаанаас шалтгаалан үнийн хувьд өөр байна. Тухайлбал нээлтээ хийгээгүй кино 25,000, нээлтээ хийсэн кино 20,000 төгрөгөөр үйлчилж эхэлжээ.

Цар тахалтай холбоотой танхимаар үйлчлүүлэх кино театр, үйл ажиллагаануудыг хориглоод буй. Ийм ч учраас удаан хугацааны дараа кино театр нээгдсэн нь хүмүүст ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм.

“Galaxy car cinema”-ийн хамт олноос Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Тамгын газар, "Залуучууд" театр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран ажилласанд талархлаа илэрхийлжээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Буруу зүйл биш ч
Буруу зүйл биш ч
8 сар 9, 2021 13:48

Гэхдээ хэзээ хэн хотынхоо төвд ингэж байсан. Үргэлж хотоос зайдуу цементен т�##�байд л дэлгэц зоож үздэг ! Машин орох хориотой газар руу орчихсон бас бүдүүлэг байна. Эд ингэж сэтгэсэн ч �##�баны хүмүүс нь болдоггүй гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Доодох цементен блок нь явган хүнд зориулсан, машинд биш !

Холбоотой мэдээ

Back to top button