Нийгмийн

Х.Баттулгын асуудлаар үүсгэсэн Э.Одбаярт холбогдох хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гүтгэсэн гэх асуудлаар Зон Олны намын дарга Э.Одбаяр оногдуулсан шийтгэлийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2021.08.10/ болсон байна. Шүүхээс Э.Одбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүндэд халдсан асуудлаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд Эрүүгийн цагдаагийн газарт, “Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгүүлэх”-ээр хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж ЦЕГ-ын зөрчлийн хэлтэс рүү зөрчлийн хэрэг рүү шилжүүлж, шийтгэл оногдуулсан байдаг. Иймд Э.Одбаяр зөрчлийн хэрэг үүсгэн торгууль оногдуулсан асуудлыг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д өргөдөл гаргаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button