Өнөөдөр Хип-Хоп урсгал 48 нас хүрлээ

Өнөөдөр хөгжмийн хип-хоп урсгал 48 нас хүрлээ. Дэлхий нийтээр энэ баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Чухамхүү хип-хоп урсгалын ачаар рэп, поп-рэп, хоррроркор гэх зэрэг үглэж дуулдаг дууны шинэ шинэ урсгалууд дэлгэрсэн түүхтэй.
1973 оны наймдугаар сарын 11-нд 16 настай DJ Клайв Кэмпбэл буюу тайзны нэр нь Кул Герк гэгч өсвөр насны хүү хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан үдэшлэг зохион байгуулсан. Үдэшлэг Америкийн Нью-Йоркийн Бронкс дүүрэгт зохион байгуулагдсан аж. Тус дүүрэгт голдуу Ямайк зэрэг Африк тивээс ирж суурьшсан америкууд, латин америкчууд оршин суудаг юм.
Хип-хоп гэсэн нэр жагсаалаар алхаж буй америк цэргүүдийн хөлийн тавилтын чимээнээс үүдэлтэй. Хип-хоп, хип-хоп. Мөн хип-хоп хөгжмийн хэмнэл ч цэргийнхий жагсаалын хэмнэлээс үүссэн түүхтэй.
(Эх сурвалж: rucy.com)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.