ДЭЛХИЙЭнтертайнмент

Аймшигт “хар баасан гараг” өнөөдөр тохиож байна

Лалын шашинт улсуудын хувьд 13-ын тоо азын тоо. Араб хэлэнд 13 гэдэг нь “Хайр эрэлхийлэгч хүний ​​сүнс”, мөн “хайрыг эрэлхийлж буй энерги” гэсэн утгыг илэрхийлнэ. Өөрөөр мөн 13-ын тоог “хүсэл зориг, хайрын төлөөх тэмүүлэл”, “хайрлах хүсэл” ч хэмээн хөрвүүлж болно.

Зүүн Өмнөд Азийн улс орнуудад ч 13-ын тоог азын тоо хэмээн билэгшээдэг. Тиймдээ ч Япон, Хятад зэрэг улсад сарын 13-ны өдөр хурим найр хийх нь элбэг.  

Харин, 13-ын тоо бол Европчуудын хувьд айдас дагуулдаг тоо. Энэ нь шашны үзэл сурталтай холбоотой. Европын ихэнхи оронд олон давхар өндөр барилга, зочид буудал, эмнэлгүүдэд 13 тоот давхар гэж огт байдаггүй. Эмнэлэгт 13 тоот өрөө ч гэж байдаггүй. Энэ бол 13-ын тооноос айх өвчин. Уг өвчнийг трискаидекафобия гэх бөгөөд Грек үгнээс гаралтай. Харин 13-ны баасан гарагаас айх өвчнийг “параскаведекатрифобия” эсхүл “фригатрискаидекафобия” гэж нэрлэдэг.

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Франклин Делано Рузвельт амьдралдаа хэзээ ч 13-ны өдөр аялалд гарч байгаагүй сонин түүхтэй. Нэг жилд чухам яагаад 12 сар байдаг, яагаад зурхайн 12 орд, Олимпын Бурхад бас яагаад 12 байдаг вэ гэдэг маш сонирхол татна. Бас яагаад Есус Христ 12 дагагчтай байсан талаар бодоод үзээрэй. Энэ бүхэн тохиолдол биш гэж барууны шинжээчид дүгнэдэг. Есус Христ өөрийн дагагчидтайгаа нууц уулзалт хийх үеэр тэдний дунд 13 сууж байсан 13 дахь хүн Есус Христээс урвасан байдаг.   

КЛУБ 13

19-р зууны төгсгөлд “Клуб 13” нэртэй бүлэг гарч ирэв. Тэдний зорилго бол 13 дугаартай ширээнд суувал дараа жил тэр хүн амиа алдана гэсэн домог яриа худал гэдгийг батлах байв. Клубын гишүүдийн дунд Бенжамин Харрисон /1889-1893 онуудад 23 дахь Ерөнхийлөгч/, Гровер Кливленд /1893-1897 онуудад 24 дэх/, Уильям МакКинли /1897-1901 онуудад 25 дахь/, Теодор Рузвельт /1901-1909 онуудад 26 дахь/, Честер А.Артур /1881-1885 онуудад 21 дэх/ гэсэн АНУ-ын таван ч Ерөнхийлөгч байсан. Гэсэн ч, тэдний хоёр нь зүй бусаар бусдын гарт амиа алдсан байдаг.

НИСЛЭГ ХИЙХЭД МУУ ӨДӨР

1972 оны аравдугаар сарын 13-ны өдөр Андын нуруунд Уругвайн зорчигч тээврийн онгоц осолдож, 29 зорчигч амь үрэгдсэн бөгөөд мөн тэр өдөр ЗХУ-ын “Аэрофлот” компанийн онгоц хөөрөх зурвасын ойролцоо осолдож, 174 хүн амиа алдсан.

Энэ бүхэнд итгэх эсэх нь зөвхөн таны хэрэг. Зарим тохиолдолд зүгээр л 13-ын тоо санаандгүй байдлаар таарсан байдаг. Заримдаа үнэхээр л 13-ын тоотой холбоотойгоор осол аваар, үхэл тохиодог. Энэ бол үнэн хэрэгтээ, Христийн шашинт хүмүүсийн ойлголт.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэрэггүй юм бичиж хүмүүсийн тайван байдлыг бусниулах ямар хэрэг бн???

Багш
Багш

Б�##�ай юм орчуулж байхаар амьдр�##� ,эрүүл мэнд , хүүхдийн боловсрол тархины хөгжилд хэрэгтэй юм орчуул

Gst
Gst

Б�##�ай сайт бна данда�##� муу муухай хийморьгүй юм түүж хуулдаг

Зочин
Зочин

Тийн шдээ яадаргаатайн яах гэж ийм хэрэггүй зүйлээр хүмүүсийн толгой эргүүлдэг юм вэ

Stromectol
Stromectol

achat cialis generique en france

Cialis
Cialis

Wann Nehme Ich Levitra Ein

viagra ivf side effects
viagra ivf side effects

Kamagra Estrace

viagra trial sample
viagra trial sample

What Is Best Ed Pill

buy finasteride
buy finasteride

Metoprolol

priligy generika dapoxetine 60mg
priligy generika dapoxetine 60mg

Dapoxetine Prix

order hydroxychloroquine online
order hydroxychloroquine online

Order Tamoxifen Citrate

plaquenil and hair loss
plaquenil and hair loss

cialis net doctor

buy cialis online europe
buy cialis online europe

Elimite

Back to top button