ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Турк: Оросын онгоц осолдсон шалтгаан

Турк улсад гарсан түймрийг унтраахад ОХУ-ын Онцгой Байдлын Яамнаас онгоц илгээсэн.

Наймдугаар сарын 14-ний бямба гарагт Туркээс оросуудад нэгэн эмгэнэлтэй мэдээ ирсэн нь Оросын Батлан ​​Хамгаалах Яамны “Бе-200” онгоц осолдсон. Онгоцонд найман хүн байснаас 5  нь оросын иргэн, харин 3 нь турк байсан ба тэд гал түймрийн голомтот газруудыг газарчилж байжээ.

“Бe-200” онгоцыг Туркийн Засгийн газрын хүсэлтээр (түрээсийн үндсэн дээр) оросын талаас Турк руу илгээсэн байж. Өнөөдөр Якутад шатаж буй ойн түймрийг унтраах ажиллагаанд мөн л үүнтэй адил онцгоцууд ажиллаж байгаа юм.

Ус зөөвөрлөгч “Бе-200” онгоц Турк улсад бараг хоёр долоо хоногийн турш ажиллаж, агаараас олон тонн усыг түймрийн голомтот цэгүүдэд асгаж байсан. Тус онгоц нь Оросын Тэнгисийн Цэргийн Нисэх Хүчний нэг хэсэг байсан бөгөөд будаг нь ханхалсан шинэхэн онгоц байсан аж. Дөнгөж нэг жилийн өмнө байлдааны бүрэлдэхүүнд гарсан байжээ. Урьдчилсан мэдээллээр, ослоор амиа алдсан Оросын багийн бүрэлдэхүүнд байсан таван хүн цэргийнхэн байжээ. Онгоц Туркийн Кахраманмараш хотын ойролцоох ууланд осолджээ.  

Туркийн телевиз, олон нийтийн сүлжээнд эмгэнэлт ослын оргил үеийн дүрст бичлэгүүд аль хэдийн цацагдаж эхэлсэн ба аварга том онгоц уулын орой дээрээс аюултайгаар доош уруудаж, дараагаар нь дэлбэрч, хар утаа татаж байгаа нь харагдаж байгаа юм.

“Бе-200 онгоц газардахаасаа өмнө амжиж ус цацсан бололтойг хэн нэгэн анзаарсан аж. Онгоцны хөдөлгүүрт ямар нэгэн асуудал үүссэн тул онгоцны багийнхан арга хэмжээ авч, өндөрлөгийг мөргөж унахгүйг аль болохоор хичээсэн байна. Гэсэн ч, оролдлого талаар болж, онгоц осолдож, багийн бүх гишүүн амиа алдсан аж.

Онгоц нэг удаад 12 тонн хүртэл ус зөөвөрлөх боломжтой бөгөөд 2020 онд анх ОХУ-ын Батлан Хамгаалахын Яам шинээр нь хүлээн авч байсан юм байна.  

(Эх сурвалж: kp.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн нэгэн
Хэн нэгэн
2021-08-16 14:30

Найруулга, үг үсэгийн �##�даа үнэхээр их юм. Анхаар!!

Холбоотой мэдээ

Back to top button