НИЙГЭМ
ЭМЯ: Орон нутгийн халдвар нийслэлээс 2,7 дахин их бүртгэгджээ

ЭМЯ-наас коронавирусийн цар тахлын цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусийн 1061 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас баржээ.
1061 тохиолдлын 282 нь Улаанбаатарт, 779 нь орон нутагт илэрсэн байна. Энэ нь орон нутгийн халдвар нийслэлээс 2,7 дахин их бүртгэгдсэн үзүүлэлт юм. Мөн 1674 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас гарчээ.
Улаанбаатар хот дахь халдварын тоо өмнөх өдрөөс найман тоогоор буурсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.