
СИДНЕЙ, наймдугаар сарын 16 (Ройтерз) – Коронавирусийн “Дельта” хувилбарын халдварын тархалтыг хумихын тулд Австралийн эрх баригчид шөнийн хорио цээрийн дэглэмийг дахин сэргээж, Мельбурн хотод “COVID-19”-ийн эсрэг хөл хорионы арга хэмжээг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо.
Өмнө нь зарласан хөл хорио энэ долоо хоногийн пүрэв гараг /2021.08.19/-ийн орой дуусах байсан ч ийнхүү есдүгээр сарын 2-ныг хүртэл хөл хориог дахин сунгахаар болов хэмээн Виктория мужийн Ерөнхий сайд Дэниэл Эндрюс Мельбурн хотноо сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр буюу даваа гарагт тус муж орон нутагт коронавирусийн 22 шинэ тохиолдлын талаар мэдээлсэн нь өмнөх өдрийнхөөс 25 тохиолдлоор буурсан аж.
Эндрюс хэлэхдээ, “Хөл хорионы дэглэмийг өнөө /2021.08.16/ шөнөөс буюу оройн 21 цагаас эхлэн дагаж мөрдөхийг хүмүүст уриалж байна” гэв.
(Эх сурвалж: Reuters)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.