УЛС ТӨР

Баянзүрх дүүрэгт ногоочдод зориулсан 30 цэг гаргалаа

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, дүүргийн иргэдээ эрүүл чанарын хямд үнэтэй Монгол хөрсөндөө ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 28 хорооны 30 цэгт аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл талбай гаргахаар боллоо.

Ногоо тарьж, худалдаалж буй иргэдээсээ ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй. Харин иргэдэд хүнсний бүтээгдэхүүнээ хямд үнээр зарахыг санал болгож байгаа аж.

Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн ногоочид Баянзүрх дүүрэгт ирж худалдаа наймаагаа эрхэлж байна. Ногоо тариалан худалдаалдаг иргэн, бичил бизнес эрхлэгч та бүхэн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсд бүртгүүлж, байршлаа сонгож хамтран ажиллаарай. Холбогдохыг хүсвэл 99291218 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 16, 2021 15:02

ногоо зарж болно, орчноо л цэвэрлэ_ гар�##� үүслээ үнэнээр хэлэх шүү дээ

зочин
зочин
8 сар 17, 2021 12:03

Сүхбаатарт дүүрэгт нээж өгөөч ээ.

Холбоотой мэдээ

Back to top button