О.Золбоотөгөлдөр: Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ сүнс урладаг, үүнийг л зургаар илэрхийллээ

Монгоиа арт гаререйд Сүнс Урлал үзэсгэлэн дэлгэжээ. Энэ үзэсгэлэн нь уран зураг, яруу найргийн хосолмол байдлаараа бусад үзэсгэлэнгүүдээс онцлогтой. Өчигдөр буюу 08.15-ны 16:00 цагт нээлтээ хийсэн энэ үзэсгэлэнгээс өдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Зураач О.Золбоотөгөлөдөр хэлэхдээ,
“Өчигдөр нээлт маань 19:00 цагт дууссан. Манай уран зургийн үзэсгэлэн нь яруу найрагтай хосолж байгаа. Энэ бол үзэсгэлэнгийн маань онцлог чанар мөн. Яагаад Сүнс урлал гэж нэрлэсэн бэ гэхээр, Сүнс урлал гэх номыг уншаад надад нэг мэдрэмж төрж эхэлсэн. Түүнийхээ дагуу би зураг таталж эхэлснээр энэ үзэсгэлэн нээгдэхэд хүрсэн юм.
Сүнс урлал номын зохиолч Э.Бүжинлхам бид хоёр нэг зүйлээр адилхан санагдаж эхэлсэн. Тэр нь бидний мэдэрдэг мэдрэмж юм. Уран бүтээлч хүн бүтээлээ туурвихдаа нэг өгөгдөл авсан мэт хөтлөгдөөд л совин татаад байдаг. Би тэр совиндоо итгэсэн.
Э.Бүжинлхам гэдэг хүний Сүнс урлал номыг уншихаас өмнө таньдаггүй байсан. Одоо ч бид биечилж танилцаагүй л байна. Видео дуудлагаар ч дүрсээ харж нэг их ярьдаггүй. Энэ үзэсгэлэн бол нэгэн товхимол болон уран зураг үзэхээр ирсэн хүмүүст тохиромжтой. Үзэсгэлэн гаргана гэж анх төлөвлөөгүй байсан. Гэтэл үзэсгэлэн гаргах урилга ирсэн. Нэг мэдэхэд 30 гаруй зурагтай, номтой үзэсгэлэнгээ дэлгэж байна.
Сүнс урлал нэг хоёр гээд хоёр цуврал зураг байгаа. Энэ зургууд маань номын агуулгыг шингээсэн. Эмэгтэй хүн үр хүүхэд төрүүлнэ гэдэг сүнс урлаж буй юм. Яруу найраг ч мөн амьтай байлгахын тулд сүнсийг урладаг” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.