ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Талибанчууд гэж алан хядагчид уу аль эсвэл “айлын сайн хүүхдүүд” үү

Сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Афганистанд болж буй үйл явдлын тухай мэдээлэл арван хорин минутын зайтай ар араасаа цацагдсаар. Афганистаны нийслэл хот Кабулыг “Талибан” хөдөлгөөний дайчид эзэлж, хяналтандаа бүрэн авлаа гэх мэт мэдээнүүд урссаар.

Тэгвэл, тэдгээр айхавтар Талибанчууд гэдэг нь чухам ямар хүмүүс болохыг та бүхэнд сонирхуулъя. Мэдэхгүй нэгэн нь байвал наашаа анхаарлаа түр хандуулаарай.

Афганистанаас ирж буй мэдээллүүдээс харахад, тус улсад цэрэг армийн хүчийг зузаатгаж, чадвартай Засгийн газар бүрдүүлэх гэсэн АНУ-ын бүхэл бүтэн 20 жилийн хүчин чармайлт ийнхүү талаар болж, түүхэндээ хамгийн нүргээнтэй бүтэлгүйтэл болон хувирсныг улам баталлаа.

Афганистан гурав хоногийн дотор “өнгөө алдав”. Наймдугаар сарын 12-нд Талибанчууд Кандагар хотыг өөрсдийн мэдэлд авсан тухайгаа дөнгөж зарламагцаа л 15-нд нь нийслэл Кабул хот руу оров. Чухам тэр өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаасаа бууж, хөлөг онгоц хөлөглөөд, хамгаалалт дор эх орноосоо дүрвэн гарав. Ард түмэн, газар шороогоо орхиод зугтав. Энэ үйлдлээ тэрбээр, “Би нөхцөл байдлыг улам хурцдуулж, гал дээр тос нэмэхгүйн тулд улсаа орхин гарав” гэж гоё тайлбар хийв. Өөрийгөө зөвтгөв.

ТАЛИБАНЧУУД ГЭЖ ХЭН БЭ

“Талибан” гэх хөдөлгөөн анх 1994 онд иргэний дайны ид үед Афганистанд гарч ирсэн хөдөлгөөн. Гэвч, “Талибан” хөдөлгөөн үүнээс арай өмнөхөн буюу арваад жилийн өмнө Зөвлөлт засгийн цэргийн хүчний эсрэг тулалдсан исламийн шашинт бүлэглэлүүдээс үүсэлтэй.

1980-аад онд АНУ-ын Тагнуулын Төв Газар, Пакистаны Тагнуулын Алба хуучнаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улстай тулалдахыг хүссэн хэн бүхнийг дэмжихэд мөнгө огтхон ч харамлаагүй. Нэг үгээр Зөвлөлт засгийн эсрэг дайнд мөнгийг хайр найргүй цацсан.

Америкийн шонхорууд Зөвлөлтийг эсэргүүцэгч болгоныг мөнгөөр зодож, зэр зэвсэг нийлүүлж байв. Харин Пакистанчууд моджахедуудыг /бас л лалын шашинтнууд/ байлдааны тактикт сургах хэд хэдэн сургалтын баазуудыг байгуулж байсан түүхтэй. Нэг ёсондоо тэднийг оросуудыг хөнөөх алуурчид болгон бэлтгэж байсан гэсэн үг.

Америкчууд Афганистаны медрест* “үл итгэгчид” рүү чиглэсэн жихадист сэтгэлгээг өдөөсөн сурах бичгүүдийг нийлүүлэх замаар шашныг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийг оролдож байв. Ингээд 80-аад онд Талибанчуудын бараг бүх дээд удирдлагууд Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдсан хэд хэдэн лалын шашинт бүлэглэлийн жирийн моджахедууд байв.

*Медрес-Лалын шашинтнуудын хоёр дахь шатны боловсрол олгох байгууллага, лалын шашинтнуудын сургууль ч гэж нэрлэж болно

ЗХУ задран унасны дараа Афганистанд иргэний дайн дэгдэв. Дайны удирдагчид бяцхан-армитайгаа бие биенийхээ эсрэг холбоо байгуулж, тус тусдаа өөр өөрийн гэсэн бүс нутгийг хянадаг байв. Чухамхүү энэ дотоодын тархай бутархай байдал дээр дөрөөлөн 1994 онд Афганистаны газрын зургийг өөрийн өнгөөрөө асар богино хугацаанд будсан нэгэн том хүч гарч ирэв. Тэр хүч хэн байв. Та бодож олоорой.

Пушту хэлнээс хөрвүүлсэн “Талибан” гэх үг “сурагчид, оюутангууд” гэсэн утгатай. Утгын хувьд айж сүрдээд байхаар биш  хэрнээ цаанаа бас мэдээлэл сайтай оноосон нэр. “Талибан” хөдөлгөөний гол цөм нь Афганистаны медресийн оюутнууд, түүний төгсөгчид байсан бөгөөд тэд Афганистаны нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байв. Командлагч бүр өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт өөрийн гэсэн тушаалыг гаргаж байв. Ёжилж хэлбэл, дош болгон нь хаантай байсан гэсэн үг. Зарим нь ч бүр дээрэмчин тонуулчаас ялгагдахааргүй. Харин зарим нь шашнаас ангид дарангуйлагчидтай төстэй байв. Талибанчууд энэ бүх засаг замбараагүй, эмх цэгцгүй байдлыг таслан зогсоож, эцэст нь улс даяар өөрсдийн дэг журмыг тогтоохыгэрмэлзэж байв.

ТАЛИБАНЫ ҮЗЭЛ СУРТАЛ

Талибаны үзэл суртал нь деобандизм ба паштунвалайн үзэл холилдсон хачирхалтай үзэл суртал. Деобандизм гэдэг нь ёс суртахууны маш чанга хатуу байдлаараа бусдаас ялгагддаг Исламын шашны урсгалын нэг. Харин Паштунвалай бол Паштун гэх овгуудын бичигдээгүй хууль цааз бөгөөд Исламын шашин дэлгэрэхээс өмнө оршиж байсан хэв маяг юм. Тиймээс Талибаны засаглал нь хамгийн хатуу лалын шашинтай улс орнуудын хувьд ч тэс өөр байв. Жишээ татвал, Афганистанд зурагт радио, спортын тоглоом, хөгжмийн зэмсэг гээд зугаа цэнгэлтэй холбоотой бүх л зүйл тас хориотой байв.

Эмэгтэйчүүдэд хандах хандлагаараа ч лалын шашинтай хэд хэдэн улс орнууд Талибанчуудыг буруутган, шүүмжилж байсан. Учир нь, Талибанчууд эмэгтэйчүүдийг ажил хийж болохгүй, гэрээсээ гадуур гарахдаа эрэгтэй хүнгүйгээр ганцаараа гарч болохгүй, сурч боловсрох, эмнэлгийн тусламж авахыг нь хориглодог байсан аж. Энэ нь хэт туйлшрал гэгдэж байв. Уламжлалт ёсыг хэтэрхий гуйвуулсан үйлдэл байсан юм.

Талибанчуудын ихэнхи нь пуштунчууд байсан болохоор хөдөлгөөн улам олны дэмжлэгийг авч, нэр хүндтэй болсон байдаг. Гэвч, Афганистанд аж төрдөг бусад ард түмэнд тэд үргэлж таалагдаж байсангүй.

ТАЛИБАНЫ АРД ХЭН БАЙВ

1994 оны арваннэгдүгээр сард Талибанчууд Кандагар хотыг эзлэв. Хэдхэн сарын дотор өөр 12 муж бас тэдэнд үнэнч байхаа тангараглав. 1996 оны эхээр тэд улс орны ихэнхи хэсгийг хяналтандаа байлгаж, мөн оны есдүгээр сард тэд Кабул хот руу орж, Афганистаны Исламын Эмират улсыг байгуулснаа зарлан тунхаглав. Хүчийг авч, галзуурав.

Гэвч, “оюутнууд” яаж, ямар аргаар ийнхүү Афганистаныг хурдан хугацаанд эзэлж чадав. Эцсийн эцэст олон олон командлагчид бүхэл бүтэн бяцхан-арми гэгчтэй байсан. Үүний хариулт маш энгийн:  нууц нь Пакистаны тусгайгийнхан.  

Пакистаны цэргүүд үйл ажиллагааны төлөвлөлт, зэр зэвсгийн нийлүүлэх ажилд оролцдог байсан агаад офицерууд нь зөвхөн цэргийн зөвлөх төдийгүй хээрийн командлагчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Шинжээчдийн үзэж байгаагаар, Талибанчууд оршин тогтнох эхний үед тэдний 40 хүртэл хувийг пакистанчууд эзэлж байжээ. Үүнээс болоод талибанчуудыг эсэргүүцэгчид тэднийг ихэвчлэн “Пакистаны утсан хүүхэлдэйнүүд” хэмээн гоочлон хочилж байв.  

Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч бол генерал Насируллах Бабар. Тэрбээр 90-ээд оны дунд үед Пакистаны Дотоод Хэргийн сайд байсан нэгэн.

Генерал өөрийн алба үүргийн талаар онцгойлон нуудаггүй байсан ба “Талибан” хөдөлгөөнийг “Миний хөвгүүд” хэмээн нэрлэж байв. Эхэндээ Америкчууд Талибанчуудыг дэмжиж байв. Учир нь, шийт шашинт Ираныг эсэргүүцдэг байснаас нь болоод тэр. Миний дайсны дайсан бол миний найз гэдэг шиг л зүйл болсон байдаг.  Гэсэн ч, 90-ээд оны сүүлээр бүх зүйл өөрчлөгдөж, орвонгоороо эргэв.

ТЕРРОРИСТУУД АФГАНИСТАНЫГ ЭЗЛЭВ

1996 онд Усама Бен Ладен гэгч этгээд Суданаас Афганистан руу ирэв. Чухамхүү тэр мөчөөс л эхлэн тус улс террорист буюу алан хядах “Аль-Каида” бүлэглэлийн гол бааз болон хувирав. Яг үнэндээ тэдний хооронд холбоо байгуулагдсан гэсэн үг. Эвсэж холбоо байгуулсан ч  Бен Ладен ба “Талибан”-ы удирдагч Мухаммед Омар нарын харилцаа тун ч таагүй, хурцадмал байв.

Бен Ладен бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах дуртай нэгэн байв. Тэрбээр байнга л зурга авахуулж, зэвсэг барьсан янз бүрийн позоор патиараа татуулж, сав л хйивэл ярилцлага өгч, видео бичлэг хийх дуртай байсан. Одоогийнхоор бол “амбицтай, попрох” дуртай нэгэн байв. Харин Омар бол түүний эсрэг дүр гэлтэй. Учир нь, тэр хэзээ ч видео бичлэг хийж, зургаа авахуулж байсангүй. Омарын цор ганц гэрэл зураг бий. Залуу зандан насандаа нэг л зураг байдаг. Түүнийг нь Талибанчууд Омарыг нас нөгчсөний дараа олон нийтэд ил болгосон байдаг. Омар хэзээ ч гадаадын иргэдтэй уулзаж байгаагүй, ярилцлага ч өгч үзээгүй нэгэн. Дэлхийн бараг бүх нууц албаныхан Омарыг эрэн сурвалжилж байсан ч хэн нь ч түүнийг олж чадаагүй. Яагаад гэвэл, түүнийг ямар дүр төрхтэйг хэн ч мэдэхгүй байв.

Бен Ладен Омартай зөвлөлдөхгүйгээр олон нийтэд мэдэгдэл хийж байгааг таагүй хүлээж авдаг байв. Гэвч, Омар Бен Ладены бүх л үйлдлийг тэвчиж байсан аж. Үүний гол шалтгаан нь Бен Ладен бол Саудын саятан. Тэр нэгдүгээрт, бэлтгэгдсэн дайчдыг авчирсан, хоёрдугаарт түүнд мөнгө өгдөг байж.

Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа Афганистаны эдийн засаг эцэстээ дундад зууны үеийнх рүүгээ буцаж оров. Хүн ам нь дөнгөн данган өл залгуулах болов. Харин Талибанчуудын дээд удирдлагууд баян байв. Тэд гурван төрлийн санхүүгийн эх үүсвэртэй байсан юм: опиум буюу хар тамхи тариалсны татвар, Пакистан болон Саудын Арабаас авах санхүүгийн дэмжлэг, мөн Усама Бин Ладен.

90-ээд оны сүүлчээс эхлэн америкчууд Бен Ладенийг хүлээлгэн өгч, террористууд /алан хядагчид/-ыг бэлтгэдэг баазуудыг хаахыг шаардав. Гэвч, Омар америкчуудын тулган шаардалтыг хүлээж авсангүй. Тэр америкчуудад татгалзаж, тэдний дургүй зэвүү хоёрыг нь зэрэг хөдөлгөсөн байдаг. Зарим Талибанчууд Бен Ладенийг америкчуудад шилжүүлэн өгөхийг дэмжиж байсан ч Омар үүнийг нь эрс эсэргүүцэв. Ирсэн зочиндоо анхаарал халамж тавьж, түүнийг хамгаалах тухай пуштуны бичигдээгүй хууль цаазад дурьдсан байдгийг сануулж байсан гэгддэг.

Хэдий Бен Ладентай эв түнжин муутай байсан ч хууль цаазад захирагдаж, хуулиа дагаж мөрддөг нэгэн гэдгийг энд зориуд онцлох нь зүйтэй болов уу. Алан хядагч байлаа гээд хууль цаазгүй, харгислал үйлддэг гэж боддог бол энэ бас тийм биш аж. Ер нь ч тэгээд атеист үзэлтнүүд л хамгийн харгис хэрцгий, яргаллыг үйлддэг. Атеист үзэл гэдэг бол шашингүйн үзэл. Ямарваа нэг зүйлд захирагдахгүй, өөрийн дураар юу хүссэнээ үйлддэг хүн бол шашин номыг дагадаг, айхгүй юм аа гэхэд аягүй гэгчээр гэсэн бодолтой хүмүүстэй харьцуулбал үзэл бодлын асар их зөрүүг гаргадаг.

Эцэст нь, 2011 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа америкчуудын тэсвэр тэвчээр алдагдаж, талибанчуудыг цэргийн аргаар устгахаар шийдэв. Афганистанд дайн эхлэв. Үүний дараа америкчууд талибанчуудыг Дэлхийн олон оронд террористууд, “Талибан” хөдөлгөөнийг алан хядах террорист байгууллага хэмээн чанга орилов.

ИГИЛ БА “ТАЛИБАН”

НАТО болон Афганистаны Умардын Эвслийн цэргүүд Афганистанд орж ирэхэд Талибанчууд газрын гаваар оров. Хөдөлгөөний удирдагчдын ихэнх нь Пакистаны пуштунчууд давамгайлдаг Вазиристан мужид орогнов. Мухаммед Омар Талибаны удирдлагыг  өөрийн туслахдаа шилжүүлж, амьдралын үлдсэн өдрүүдээ Афганистаны нэгэн хотод нууц хоргодох байранд тусгаарлан өнгөрөөх болов. Тэрбээр 2013 онд сүрьеэ өвчнөөр нас барсан юм. Одоогийн байдлаар түүний хүү “Талибан” хөдөлгөөний удирдагчдын нэг болсон гэх яриа байх агаад цэргийн ажиллагааг хянадаг гэнэ.

Талибанчуудыг газрын гаваар ороход Ойрхи Дорнодод “ИГИЛ” хэмээх шинэ хүч гарч ирэв. “ИГИЛ”-ийг Талибанчууд огт хүлээн зөвшөөрөхгүй байв. Энэ нь, Талибанчууд Афганистанд байр сууриа олж, пуштунчуудыг хөдөлгөөндөө дөнгөж элсүүлж эхэлж байсны дараа өрсөлдөгч болон гарч ирсэнтэй шууд холбоотой.

“ИГИЛ” нь “Талибан” хөдөлгөөний удирдлагуудын нэрийн өмнөөс дураараа “ИГИЛ”-тэй хамтран ажиллахыг эрс хориглосон хууль цааз гэгчийг боловсруулав. Гэтэл, “ИГИЛ”-ийн удирдагч Аль-Багдади нь жинхэнэ жихадистуудын ололт амжилтанд дөрөөлөн шимэгчлэхийг оролдож буй хууран мэхлэгч гэгдэх болов. Чухам үүний дараа хоёр бүлгийн хооронд өршөөлгүй дайн дэгдэв.

Тэдний хоорондын ялгаа нь зөвхөн шашны ялгаагаар тайлбарлагдахгүй. Талибанчууд Афганистанд исламын улс байгуулахыг дэмжиж байсан ба тэдний хувьд пуштунчуудын уламжлалт амьдралын хэв маяг чухал байв. Гэтэл “ИГИЛ” нь Дэлхийд Халифын Вант Улсыг байгуулна хэмээн дөвчигнөв. Ингээд тэд бүх лалын шашинтнуудыг Халифын Вант Улсын өмнө бөхийж, тангараг өргөхийг шаардав.

АНУ ЯАГААД АФГАНИСТАНААС ЦЭРГЭЭ ТАТАХ БОЛОВ

Америкчуудын хувьд “Аль-Каида”-гийн эсрэг тэмцэлд ихээхэн ахиц дэвшил гаргасан ч “Талибан” хөдөлгөөнхний учрыг олж чадсангүй.  Паштуны хүрээлэлд Талибанчууд гүн гүнзгий үндэс суурьтай тогтоосноор, өөрсдийн бүтэц, манлайлалаа хадгалан үлдэх боломжийг тэдэнд олгосон юм. Мөн Афганистанд төрөлт өндөр үзүүлэлттэй байсан нь “явган цэрэг”-ийн хүн хүчийг тасралтгүй дүүргэх боломжийг олгосон гэгддэг.

АНУ болон түүний НАТО дахь холбоотнуудын нэр ил болмогц Талибанчууд аажмаар тодорхой бүс нутгийг хяналтандаа авч эхлэв. “Аль-Каида”-г ялж, Усама Бен Ладенийг устгасны дараа америкчууд цэргүүдээ Афганистанд байлгаад байх нь утгагүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Игээд цэргийн алба хаагчдыг аажмаар татан буулгах үйл явц Барак Обамагийн үед эхлэв.

Эцэст нь, 2014 онд НАТО Афганистан дахь хуурай замын байлдааны ажиллагаагаа албан ёсоор зогсоов. Америкийн цэргүүдийн ихэнх нь тус улсаас гарав. Энэ үеэс эхлэн тэд зөвхөн Афганистаны цэргийн ажиллагаанд агаараас л дэмжлэг үзүүлнэ гэсэн хязгаарт баригдаж эхлэв.  

Харин Дональд Трампын үед Талибанчуудтай хэлэлцээр хийж эхлэв.  2020 оны эхээр Катар дахь Америкчууд ба Талибанчуудын хооронд гэрээ байгуулав. Талибанчууд өөрсдийн хяналтад байгаа бүс нутгуудад АНУ-д аюул учруулж болзошгүй “Аль-Каида” болон бусад террорист бүлэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч амлав.

Үүгэр ч үл барам, Талибанчууд Афганистаны Засгийн газартай хэлэлцээ хийж эхлэх ёстой байв. Тэр гэрээ байгуулагдсанаас хойш 14 сарын дараа “Талибан” ба Афганистаны Засгийн газар хооронд тохиролцоонд хүрсэн тохиолдолд Америкийн цэргүүдийг тус улсын нутаг дэвсгэр дээрээс гаргахаар төлөвлөсөн байна.

Талибанчууд яагаад яг энэ цаг мөчид Афганистанд идэвхжиж, хотуудыг эзлэн авах болов. Шалтгаан нь тэдний Засгийн газартай хийх хэлэлцээр сунжирч, Трампын дараагаар хууль бусаар сонгогдсон гэх зөнөгрөх өвчтэй, уймраа Байден Ерөнхийлөгч болж, “Талибан” болон Афганистаны Засгийн газрын тохиролцооноос үл хамааран америкийн цэргүүдийг ямар ч болзолгүйгээр эргүүлэн татахаар шийдсэн аж.

Ингээд америкийн цэргүүдийг татан авсан үйл явц нь Талибанчууд нийслэл Кабул хот руу орох замыг нээсэн. Учир нь, Афганистаны удирдлага ийм хэт фанат /мухар сүсэгт автсан/, зохион байгуулалттай хүчний эсрэг тулалдахыг хүсээгүй юм.

АФГАНИСТАНЫГ ЦААШИД ЯМАР ИРЭЭДҮЙ ТОСНО ВЭ

“Талибан” хөдөлгөөнийхөн 90-ээд оных шиг байдалд орохыг хүсэхгүй гэдэгт шинжээчид итгэж байгаа юм. Кабул хотын гэрэл зургуудаас харвал, Талибанчууд зураг дарах гэсэн хүн болгонд найрсаг хандаж, дуртайяа зургаа авахуулж, бүр зарим нь ухаалаг гар утастай болсон харагдсан. Энэ нь тэдний хувьд маш том дэвшил. Учир нь, тэд өмнө нь гэрэл зураг ч авахуулж болохгүй, зурагт, компьютер ч хэрэглэх эрхгүй хаагдмал боогдмол амьдарсаар ирсэн. Нэгэн бодлын их өрөвдмөөр гэлтэй.

Тэд хүүхдийн парк дээр ирж, машин унаж, морьтой эргүүлэг дээр баахан тоглон хөгжилдсөн бичлэг нэг хэсэгтээ олныг шуугиулав. Тоглохдоо харин гартаа буу зэвсгээ барьсаар байв. Аргагүй шүү дээ. Тэд хэзээ ч ингэж тоглож наадж үзээгүй. Хүний зүй ёсны жамыг туулаагүй. Хүүхэд болгон шиг тоглож наадаагүй, харин үүний оронд хатуу хууль цаазаа дагаж мөрдөн, өдөр шөнөгүй бэлтгэл сургуулилт хийж байсан юм. Тэд өөрчлөгдөж байгаа нь тун сайн хэрэг. Гэсэн ч тэдний гарт буу байгааг сана.

“Талибан” хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүдийг сурч, эмнэлгийн тусламж авахыг зөвшөөрнө гэсэн амлалтыг өгөв. Тун гайхмаар, цочирдом  амлалт. Гэвч, хэлсэн амлалтандаа хүрч чадах болов уу гэсэн нууцхан болгоомжлолыг ч бий болгосон.

“Талибан” хөдөлгөөний дээд удирдлагууд одоо хэр нь бүхнээс далд нууц хэвээр байгаа. Удирдагчдынх нь нэрс таамаг төдий хэвээр. Барагцаалсан тойм төдий нэрс л байгаа юм. Тэд олны өмнө ил гарч ирдэггүй, ярилцлага ч өгдөггүй. Цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа нь ч бас нууц. Энэд нэг зүйлийг сануулахад, “Талибан” хөдөлгөөний дээд удирдлагууд ил байгаа дайчдаа жинхэнэ утгаар нь базаж чадаж байгаа эсэх, дайчиддаа хэр нөлөөлж чадах бол гэдэг нь бүрэн тодорхойгүй байгаа юм.

Афганистаныг цаашид чухам ямар ирээдүй хүлээж байгааг таах гээд оролдъё. Чухамдаа Талибанчууд Афганистаныг эзэлсний дараа хэд хэдэн сонголт байна. Эхнийх нь, шинээр байгуулах Засгийн газрын том, чухал албан тушаалд пуштунчууд двамгайлснаар бусдыг ялгаварлан гадуурхах эрх мэдлийн босоо тогтолцоо бий болох. Энэ нь тэдний 90-ээд онд хийсэн үйл явдалтай төстэй.

Хоёрдугаарт, “холбооны засаглал” гэгчийг тогтоож, стратегийн ач холбогдолтой мужуудыг “гарын дор” байлгаж, хяналтандаа оруулснаар өөрсдийн бие даасан байдал, өөрийгөө удирдах эрхийг бий болгох явдал.

Үүний дараагаар бас хоёр өөр сонголт хийх боломжтой. Эсвэл дундад зууны зам руугаа буцаж оороод дахин ямар нэгэн террорист бүлэглэлтэй найзууд болж, хөрш зэргэлдээ орнуудад өргөжин тэлснээр ээлжит дайны замыг сонгох. Нөгөө нь, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, мөнгө санхүүгийн тусламж авахын тулд буулт хийх. Хэрэв үнэхээр “Талибан” бүлэглэл террорист бүлэглэлүүдээс харилцаагаа тасалж, хэрүүл маргаан дэгдэхээс зайлсхийж, эмэгтэйчүүдийн асуудлаар зарим нэг өршөөлийг үзүүлэхээр болсон бол тэд олон улсаас тусламж авах боломжтой болно. Гэвч, энэ сонголт бол хамгийн магадлал багатай сонголт байж болох талтай.

Талибанчууд тоглоом тоглож наадан, гар утастай болж эрс өөрчлөгдөж хөдөлгөөнийхөө шинэ дүр төрхийг бий болгохыг оролдож байгаа ч гэлээ тэд өмнөх үеэ санан дурсаж, харьцуулалт хийн дүгнэлт гарагх болов уу. Эс бөгөөс хуучин дэглэм дагаж мөрдсөн хэвээр байх болов уу. Үүнийг урьдчилан хэлэх үнэхээр боломжгүй. Харин ганцхан зүйлийг л урьдчилан таамаглах боломжтой: Афганистан ойрын жилүүдэд эдийн засгийн хувьд амжилт олохгүй.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-18 08:23

эх сурв####ж нь путины рт л юм шиг оросууд 100 хувь ялагдаад гарсан харин амеркийн гол зорилго биелсэн

zochin
zochin
2021-08-18 10:35

Афкан чинь ядуу буурай биш газрын тос нефт асар их баялагтай баян улс байсан шиг байх юм. Улсыг нь эзэлж ерөнхийлөгчийг нь цааз####ж , баялагийн авчихаад явчихсан юм шүү дээ АНУ

Зочин
Зочин
2021-08-18 11:12

Даяар монгол хөдөлгөөн шиг анх байгуулагдаж байсан

Мал
Мал
2021-08-18 18:13

Эргүү м#### ирактай андуураад бна чи Энииг ч уншаагү харанхуй м####

Уншигч
Уншигч
2021-08-18 22:00

Хүүхэд үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлээ эрчүүд болон улс төр, овгийнхоо бүрэн дарангуйл####д байлгаж байж л шинэ шинэ цэргүүд хүүхэд үйлдвэрлэгч бэлэн болно шүү дээ, явцуу эрх ашгаасаа хэзээ ч ухрахгүй, хятадууд л зөөлөн аргаар нэг дарж мэдэх юм.

irgent
irgent
2021-08-18 22:54

Haa holiin afganuud iljignuuded ymar hamaa bnaa ninjagaa medehgui bj bas oorsdiihoo uchriig oorsdiihoo garaar olj chadaj bgaa ulsiig shuugeed suuj bdg mon ih sanaa biz.

ҮНЭН
ҮНЭН
2021-08-19 01:12

АЙЛЫН САЙН ХҮҮХДҮҮД ХАХА ТЭД БОЛ АЛУУРЧИД ХҮҮХЭД ХҮҮХНҮҮДИЙГ ЧУЛУУ ШИДЭЖ АЛДАГ, ОЛНЫ ДУНД БӨМБӨГ ДЭЛБЭЛДЭГ ХОГИЙН АЛУУРЧИД ӨӨР ТЭД ХЭН Ч БИШ

Иргэн Б
Иргэн Б
2021-08-21 06:32

Сайн мэдээ болжээ. Суд####гаа сайн хийж ул сууриар нь дэлгэж бичсэн байна. Ойрд ийм мэдээ уншсангүй

Баатархүү
Баатархүү
2021-08-21 06:47

ЗА ДАА ТЭД ЧАМ ШИГ ЛИБЕРАЛУУДААС ХАМААГҮЙ ДЭЭР ДЭЭ.ҮЗЭЛ БОДОЛ ЭХ ОРНООСОО ХЭЗЭЭ Ч УРВАХГҮЙ

Зочин
Зочин
2021-08-21 08:06

Ene zavaan yumaa hun oilgohoor orchuulaach

Зочин
Зочин
2021-08-21 14:49

bayn ulgiin kazakiig bvgdiign kazakstani xariya bolgood orondn xazarchuudaa bayn ulgiid awch irj suurishuulay kazakuudchin urwagch xuwia xicheesen xvmvvs shvvdee ygl hujaa nar shig

Зочин
Зочин
2021-08-21 19:17

Энэ орчлонд атейстүүд шиг бузар булай үгүй.

Hasag
Hasag
2021-08-21 22:19

Pozda mine end kazakuud ymar hamaatai yum be. Islam.shaishintanuud delhiin haa saigui amdarch bga medev vv uher mongoliin #####.

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x