ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Физикчид гарт наалдсан нянг хэрхэн устгах талаар зөвлөв

Америкийн эрдэмтэд гар угаах механикийн математик загварчлалыг боловсруулжээ. Үр дүнгээс үзэхэд, вирус болон нян бактери зэрэг хамгийн жижиг тоосонцорууд нойтон алгаа хооронд нь хүчтэй үрснээс 20-хон секундын дараа арьсны гадаргуу дээрээс арилсан гэнэ. Энэхүү нийтлэлийг Америкийн Физикийн Хүрээлэнгийн “Physics of Fluids” физикийн сэтгүүлд нийтэлжээ.

Ер нь гараа сайтар угаах нь өвчин, халдварын тархалттай тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэж хүлээн зөвшөөрөгддөг ч энэ үйл явцын физик байдлыг хараахан судлаагүй байгаа аж.

Пол Хаммондоор ахлуулсан “Hammond Consulting Limited” байгууллагын судлаачид гар угаах гол механизмыг агуулсан загвар бүтээж, вирус болон нян бактери гэх мэт нүдэнд үл үзэгдэх өчүүхэн жижиг тоосонцоруудыг гарнаас угааж арилгах хугацааг тооцоолсон нь энэ аж.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button