
Бензин, дизель түлшний үнийн ноцтой өсөлт нь олон улсын тээврийн зардлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж “CMS” группийн санхүүгийн шинжээч Денис Тодоренко мэдээлэв.
Тээврийн зардлын өсөлт ОХУ-д 10-15 хувь, гадаадад 24 хувиас 160 хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байна. Алс Дорнодоос ирэх бүтээгдэхүүн, ихэвчлэн загасны бүтээгдэхүүн нийлүүлэлт хийх контейнер /чингэлэг/ хомсдолд орсон.
Долдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын тээврийн агентлагуудад төмөр зам, далайн салбарын шударга бус өрсөлдөөн болон төлбөрийн эсрэг тэмцэх арга хэмжээний хүрээнд уулзалт зохион байгуулсан. Энэ нь, Америкийн бизнес эрхлэгчдэд тээврийн зардлаас мөнгө хэмнэх, америк хэрэглэгчдэд хүрч очих үнийг бууруулах боломжийг олгох аж.
Сүүлийн үед Дэлхий даяар үнийн нийт өсөлт ажиглагдаж эхэлсэн. Инфляцийн дарамт нэмэгдсэний нэг хүчин зүйл бол тээврийн зардал нэмэгдсэн явдал байв. Наймдугаар сарын 2-8-ны хооронд контейнер тээвэрлэх “HARPEX” тээвэрлэлтийн индекс 8 хувиар, нэг сарын хугацаанд даруй 32 хувиар өссөн байна.
Зүүн-Баруун худалдааны үндсэн чиглэлд контейнер тээвэрлэлтийн спот ханш хямралын өмнөх нэг тонн тутамд 1,0-1,5 мянган доллар байсан бол 9,33 мянган доллар болтлоо 6 дахин нэмэгджээ.
Нэмж дурьдахад, тээврийн компаниудын зүгээс дефицит буюу хомсдолыг санаатайгаар нэмэгдүүлж байгаа юм. Коронавируст царт тахал нь боомтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт дутагдаж байгааг илтгэж байгаа хэмээн шинжээч тайлбарлав. оруулалт дутмаг байгааг онцлон тэмдэглэв.
(Эх сурвалж: regnum)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.