Нийгмийн

Кино театруудын дэлгэцнээ “Гэгээн учрал” гоцолж байна

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Тэнгис, Өргөө кино театрууд үзвэрээ үзүүлж, үйлчилгээгээ эхэллээ. Өнгөрсөн өдрүүдэд кино театруудын дэлгэцнээ Zev Film-ийн “Гэгээн учрал” уран бүтээл үзвэрт гарсан ганцхан Монгол кино болж гоцолсоор байна. Уг киноны нээлт энэ баасан гарагт /2021.08.27/ Zaisan Hill цогцолборт болох юм.

Харин энэ сарын 27-ны өдрөөс Prime Cineplex Mongolia, Gegeenten Entertainment Center, Hunnu Entertainmend Center, Cinema Next, Cineplex Mongolia кино театруудаар гарч эхэлнэ.

Уг кино нь 2021 оны хавар СУИС-ийн Театр урлагийн сургуулийг төгссөн үе тэнгийн шинэ уран бүтээлчид гэдгээрээ онцлог юм. Үүнээс залуу үеийнхний өнгө төрх, өнцөг, мэдрэмжийг тодорхойлох боломжтой аж.

“Гэгээн учрал” киног үзсэн олны танил эрхмүүдийн сэтгэгдлээс:

СТА, жүжигчин С.Батзориг: Нэр шигээ гэгээн кино байна. Миний хувьд залуу жүжигчин Б.Түвшиндоржийн дүр хамгийн гоё санагдлаа. Шинэ дүр төрхүүд харагдаж байна. Залуучууд гар нийлж их гоё уран бүтээл туурвижээ. Зураг авалт их гоё байсан. Киноны дуу их содон санагдсан. Гарч ирээд шууд хайлт хийе гэж бодож гарч ирлээ.

“Мааз” хамтлагийн дуучин, жүжигчин Г.Жанчив: Энэ киног догдолж үзлээ. Залуу жүжигчдийн анхны уран бүтээл их гоё байлаа. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button