Нийгмийн
“Гэгээн учрал” киноны нээлт 13:00 цагаас болно

“Гэгээн учрал” уран сайхны киноны нээлт өнөөдөр 13:00 цагаас “Zaisan Hill” цогцолборт болно. Уг кино нь 2021 оны хавар СУИС-ийн Театр урлагийн сургуулийг төгссөн үе тэнгийн шинэ уран бүтээлчдийн бүтээл гэдгээрээ онцлог юм.

“Гэгээн учрал” уран сайхны кино нь энэ сарын 20-ны өдрөөс эхлэн “Тэнгис”, “Өргөө” кино театруудад гарч буй билээ. Энэхүү уран бүтээлд Ч.Түвшинтөгс, Б.Хунцэнгүүн, С.Хонгорхүү, Х.Виоланонна нар гол дүр авч ажилласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.