
Талибанчууд Кабулын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт болж 20 орчим хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Энэ тухай “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн мэдээлснийг “AFP” иш татан мэдээлэв.
“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Муджахид “Бидний анхны мэдээллээр 13-20 хүн амь үрэгдэж, 52 хүн шархадсан. Мөн 40 хүн нас барсан” гэлээ.
Энэ хэрэгт Талибанчууд “Америкийн цэргүүдийн хариуцах бүс” учир тэдний хөдөлгөөнд огт хамааралгүй, тиймээс америкчуудын үйлдсэн хэрэг хэмээн буруутгаж байгаагаа илэрхийлэв.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.