Талибан: Бид хэн нэгний эрхийг зөрчдөггүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган Нью-Йорк хотноо явагдаж байгаа. Тэгвэл Холивудын алдарт жүжигчин Мерил Стрип тус чуулганы үеэр Афганистанд эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар ярьжээ.
Тэрбээр даваа гарагт /2024.09.23/ “Муур нүүр дээр нь нарны туяа тусахыг мэдэрдэг. Тэр муур цэцэрлэгт хүрээлэнд хэрэм хөөх эрх чөлөөтэй. Кабул хотод шувууд дуулж болно. Харин охид, бүсгүйчүүд олон нийтийн газар болохгүй. Энэ бол үнэхээр ер бусын үзэгдэл. Энэ бол байгалийн хуулийг дарангуйлж буй явдал” хэмээсэн юм.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитрат үүний эсрэг хариу мэдэгдэл гаргахдаа “Афганистанд хүний эрхийг хамгаалдаг. Хэнийг ч гадуурхдаггүй” гэсэн байна. Стрипийн яриад байгаа зүйл бол Талибан саяхан эмэгтэйчүүдийг олон нийтийн газар эмэгтэйчүүдийг чимээ гаргахыг хориглосон хууль баталсан явдал. Түүний хэлсэн үг интернэт орчинд олны анхаарлыг татаж, одоо дөрвөн улс Талибаны эсрэг арга хэмжээ авах болжээ. Тодруулбал Герман, Австрали, Канад болон Нидерланд пүрэв гарагт /2024.09.26/ хамтран Талибаны эсрэг арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн байна.
Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг “Талибануудын гаргасан янз бүрийн шийдвэрээс болж Афганистаны охид, эмэгтэйчүүд олон нийтийн амьдралаас арчигдаж байгаа. Герман, Канад, Нидерландтай хамтран авч буй арга хэмжээ нь урьд өмнөх зүйлстэй адилгүй” гэжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.