Талибан эмэгтэйчүүдийг эх баригч, сувилагчаар сурахыг хоригложээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/image_2024-12-04_115922535.png)
Афганистаны төрийн эрхийг барьж буй Талибан бүлгийнхэн 2021 оны наймдугаар сараас хойш эмэгтэйчүүдийг ахлах болон их сургуульд сурахыг хориглосон. Гэхдээ эх баригч, сувилагч гэх мэт цөөн хэдэн мэргэжлээр коллежид сурах боломжтой байсан аж. Тэгвэл тэдгээр мэргэжлээр сурч буй эмэгтэйчүүд “BBC” агентлагт хэлэхдээ хичээлдээ ирэхгүй байх тушаал ирсэн гэжээ.
Үүнээс гадна Афганистанд байрладаг таван байгууллага “BBC” агентлагт хэлэхдээ Талибанаас шинэ мэдээлэл иртэл үйл ажиллагаагаа зогсоох тушаал ирсэн гэсэн байна. Талибан анх 2021 онд эмэгтэйчүүдийг сурахыг хориглох үедээ сургалтын хөтөлбөрийг Исламын шашинтай нийцүүлэх гэх мэт асуудлыг шийдсэнийхээ дараа сургуульд явахыг нь зөвшөөрнө хэмээсэн.
Энэ шийдвэр нь эмэгтэйчүүдийн авдаг эрүүл мэндийн үйлчилгээний чанарт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Өнгөрсөн жил НҮБ-аас гаргасан тайлан Афганистан улс хэрэгцээгээ хангахын тулд эмж 18 мянган эх баригч бэлтгэх шаардлагатай гэж үзсэн. ДЭМБ-аас харвал Афганистан улс нь эхний эндэгдлийн тохиолдлоор дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй орнуудын нэг юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчүүд нь сувилагчаа хийх юм уу? Эргүү м�##�нууд
Эрчүүд нь сувилагчаа хийх юм уу? Эргүү м�##�нууд