ДЭЛХИЙНийгмийн

Афганистаны газрын баялаг хэний гарт орох вэ

20 жилийн дараагаар АНУ-ын эрх баригчид Афганистан улсаас цэргийн анги нэгтгэлээ татах тухай шийдвэр гаргасан даруйд л хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөн тус улсад бүрэн ноёрхлоо тогтоосон. Ингээд Афганистаны засгийн эрх Талибанчуудын гарт орсноор тус улсын газрын баялагийг чухам хэн халааслах вэ гэсэн асуулт Дэлхийн улс орнуудын дунд хөндүүр сэдэв болоод эхэллээ. Учир юу вэ гэхээр, Афганистан бол алт, үнэт чулуу, зэс, литии гээд ашигт малтмал, газрын ховор элементээр тун ч баялаг улс. Энэ нь мэдээж хэн хүний анхаарлыг татах нь гарцаагүй.

Хуучнаар Зөвлөлтийн болон Америкийн геологичид Афганистаны уул хавцал нь хэдэн арван сая тонн зэс, боксит, олон тэрбум тонн хүдрийн нөөцтэй, бас алт, гантиг болон бусад эрдэс бодистой гэж тодорхойлсон.

Өнөөг хүртэл хугацаанд афганчууд энэ их баялгаа олборлож, олсон ашгаараа улс орноо хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэн, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбараа сайжруулах боломж олдоогүй. Өнөөх алтан дээр суусан гуйлгачин гэгч нь болоод байгаа.

Энэтхэг, Их Британи, Канад, Хятадын хөрөнгө оруулагчид гэрээнд гарын үсэг зурсан боловч НАТО Афганистаныг “гайхалтай авлигад идэгдсэн улс” хэмээн чичилж, олон нийтэд зарласнаар хэн ч, хэзээ ч олборлолт хийж чадаагүй.

Дэлхийн банкнаас бизнес эрхлэхэд тохиромжтой улсуудын жагсаалт гаргаж 190 орноос 173-т Афганистаныг жагсаасан. Мөн “Transparency International” байгууллагын зүгээс ч хамгийн ихээр авлига хээл хахуульд идэгдсэн ул орнуудын чансаагаараа 180 орноос 165-д жагссан. Энэ мэт олон шалтгааны улмаас Афганистаны газрын баялаг хүний гар хүрээгүй газар шороондоо хадгалагдсаар байгаа юм.

Одоогийн нөхцөл байдлаас харвал “Талибан” хөдөлгөөнийхөнтэй хэл амаа ололцож, тохиролцож чадсан нь л ер нь тэдгээр газрын баялагуудын эзэн суух магадлал өндөр болчихоод байна. Талибанчууд саяхан БНХАУ, ОХУ-ыг өөрсдийн сайн найз хэмээн мэдэгдэл хийгээд амжсан. Харин АНУ-ын хувьд бол аль хэдийн бүтэлгүйтсэн болохоор манай урд, хойд хоёр хөрш маань Афганистаны баялаг дээр “алалцах” байх. Үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглах л үлдлээ.

(Эх сурвалж: bbc, lenta, tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-27 15:49

Uursduu uurhai baiguulj chadahgui sh de.zarj ch chadahgui.yamar m#l n talibanchuudad gadnaas hurubgu oruulah ve de.zugeer l altaa sandailj suugaad ulsuj uheh biz.Hyatad l algaa urj suugaa biz de.

ҮНЭН
ҮНЭН
2021-08-27 16:32

КИТАД ОЙЛГОМЖТОЙ ТЭД ХЭДИЙ НЬ АЖЛАА ЭХЭЛСЭН

Зочин
Зочин
2021-08-28 10:44

Улсын хөгжил ард түмний бодох, сэтгэх, самбаачлах хурд болон ухамсараас ш�##�тга�##�даг бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button