Нийгмийн
ТОДРУУЛГА: Хичээлийн шинэ жилийн нээлтийг тэмдэглэхгүй
Хичээлийн шинэ жилийн нээлтийг нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчид цомхон хийхийг зөвшөөрч магадгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулбал,
“Сургуулийн гадна цугларал болгохгүй учраас хичээлийн шинэ жилийн нээлт тэмдэглэхгүй. Бид нэгдүгээр ангид элсэж буй сурагчид болон төгсөх ангийнхны нээлтийг тэмдэглүүлэх талаар Улсын Онцгой Комисст албан бичиг илгээсэн. Гэхдээ хариу ирээгүй байна. Тэгэхээр өчигдөр оройн хурлаар гаргасан нээлт тэмдэглэхгүй байх шийвэрийн мөрдөнө. Тиймээс Боловсролын яамны зүгээс нээлтэд зориулсан мэндчилгээг зурагтаар үзүүлнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.