ДЭЛХИЙМэдээшуурхай мэдээЭнтертайнмент

Секс хүүхэлдэй үйлдвэрлэдэг компаниуд Хятадын жендэрийн тэнцвэргүй байдлаас ихээхэн ашиг олдог

Жуншань хотын Шишань аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэр нь тухайн газрынхаа ногоон байгууламжийн дунд “бусдаас тасарч” эхэлсэн аж. Учир нь, тус үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн Дэлхийн секс-шопуудад тун ч эрэлт ихтэй болоод байна.

“WM Doll” бол Хятадын секс-хүүхэлдэй үйлдвэрлэдгээрээ тэргүүлдэг бөгөөд сар бүр 1,5-2 мянган ширхэг хүүхэлдэй үйлдвэрлэж, 80 хувийг нь экспортолдог гэсэн тооцоо бий.

Тус үйлдвэрийн эзэн, гүйцэтгэх захирал Лю Жянся Хонконгийн “Apple Daily” сонинд өгсөн ярилцлагадаа, анх нөхөртэйгээ хамтран манекен үйлдвэрлэх ажлыг арван жилийн өмнөөс эхлүүлж, дараа нь үйлчлүүлэгчдийн санал хүсэлтээр секс-хүүхэлдэй үйлдвэрлэх болсон гэжээ.

Тус үйлдвэр одоогоор 260 өөр царай төрхтэй, 11 төрлийн бие галбиртай секс-хүүхэлдэй үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг аж. Секс-хүүхэлдэйн нэгжийн үнэ нь 889-1779 америк доллар. Компанийн хамгийн сүүлийн загвар бол биеийн температур нь яг л хүнийхтэй адил 37°C секс-хүүхэлдэй бөгөөд энэ нь эрчүүдийг үнэхээр “төөрөгдөлд оруулж” эхэлсэн гэнэ.

Хүйсийн тэнцвэргүй байдлын улмаас секс-хүүхэлдэй нь одоогийн байдлаар Хятадад хамгийн тренд, эрэлттэй, тэр хэрээрээ борлуулалт ихтэй бараагаар тодроод байна.

“The Peoples Daily” хэвлэлийн мэдээлснээр, 35-59 насны гэрлэх насны 15 сая ганц бие эрчүүд 2020 он гэхэд эхнэртэй, найз бүсгүйтэй болох гэж их шаналдаг гэсэн статистик тооцоо гарчээ. Харин 2050 он гэхэд дээрх тоон үзүүлэлт 30 сая болтлоо хоёр дахин өснө гэж тооцоолжээ.

Хятадын социологич, нэрт феминист Ли Иньхэ хэлэхдээ, секс-хүүхэлдэй нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдэл болж чадна гэлээ. “Хятадад ганц бие эрчүүд ер нь эхнэртэй болох магадлал тун бага. Хэрэв секс-хүүхэлдэй, эсхүл виртуал секс үнэхээр асуудлын нэгхэн хэсгийг шийдэж чадвал энэ бол үнэхээр бодит гарц” гэж социологич онцлов.

Ли Иньхэгийн тооцоолсноор, 2050 он гэхэд Дэлхийн хүн амын бараг тэн хагас секс-хүүхэлдэйд “нөгөө ажлаа даатгах” хандлагатай байгаа гэв. Тэр үед секс-хүүхэлдэйн нь зах зээлд өдөр тутмын өргөн хэрэглээний бараад тооцогдож, хүмүүс эрх чөлөөтэй худалдан авалт хийнэ хэмээн дүгнэв.

“Ирээдүйд секс-хүүхэлдэй нь гэр орны ажил хийж, ярилцаж, мөн бэлгийн харьцаанд орох боломжтой болно. Энэ бүхний үнэ өртөг нь 4 мянган америк доллараас хэтрэхгүй байх. Тиймээс, бид секс-хүүхэлдэй худалдаж авах нь цахилгаан хэрэгсэл худалдаж авахтай адил түгээмэл байх болно гэж би бодож байна” гэсэн байна.

Мөн, Ли Иньхэ хэлэхдээ, секс-хүүхэлдэй бол хиймэл оюун ухааны эрин үеийн орчин үеийн шинэлэг зүйл төдийгүй ДОХ-ын халдвар зэрэг БЗХӨ давамгайлсан эрин зуунд хамгийн аюулгүй бөгөөд цэвэр хэрэглээ гэж тодотгов.

Мэдлэгт суурилсан нийгэмд хангалтгүй байдлаасаа болж хот суурин газар руу нүүх боломжгүй хөдөө орон нутагт үлдсэн хятад эрчүүдийн асуудал тус улсад олон жилийн турш хамгийн тулгамдсан нийгмийн асуудал болсоор ирсэн. Тэд хөдөө ажиллахаар үлдсэн бөгөөд тэдэнтэй гэрлэх хосыг олно гэдэг үнэхээр хэцүү болсон. Охид, эмэгтэйчүүдийн бараг дийлэнх олонхи нь хот суурин газрыг барааддагтай холбоотой. Үүнтэй уялдаад, гоонь эр хятад эрчүүд ихэвчлэн хүний ​​наймааны бүлэглэлээр дамжуулан Вьетнам, Камбож зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаас “сүйт бүсгүй худалдаж авах” хууль бус ажиллагааны хамтрагч болдог ч тал бий.

(Эх сурвалж: mixednews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x