ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

БНХАУ: Хүүхдүүдийг долоо хоногт гурваас дээш цаг онлайн тоглоом тоглохыг хориглов

Хятад улс насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайнаар тоглох цагийг хязгаарласан байна. Хүүхэд, өсвөр насныханд долоо хоногт ердөө гуравхан цаг л тоглохыг зөвшөөрсөн шийдвэр гарлаа. Үүнээс өмнө, Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд онлайн тоглоомыг “оюун санааны хар тамхи” хэмээн нэрлэснээр мэдээллийн технологийн томоохон компаниудын хувьцаанууд уналтад орсон.

Хятадын эрх баригчид хүүхэд, өсвөр насныхны онлайн тоглоомд зарцуулах хугацааг ийнхүү хязгаарласан, тодруулбал долоо хоногийн баасан гараг, амралтын өдрүүд болон бүх нийтийн амралтын өдрүүдэд оройн 20-21 цагийн хооронд л онлайн тоглоомын үйлчилгээ үзүүлдэг компаниуд үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх аж. Энэ талаар “Шиньхуа” агентлаг БНХАУ-ын Хэвлэл, мэдээллийн төрийн захиргааны мэдэгдэлд үндэслэн мэдээллээ.

Өмнө нь, насанд хүрээгүй хүүхэд ажлын өдрүүдэд нэг цаг хагас, амралтын өдрүүдэд гурван цаг онлайн тоглоом тоглодог байсан. Тоглоомыг хориглох шийдвэр зөвхөн шөнийн цагаар хүчин төгөлдөр  буюу оройн 10 цагаас өглөөний 20 цаг хүртэл байсан.

Насанд хүрээгүй хүүхдүүд онлайн тоглоомонд донтсоноор мэдрэлийн ядаргаанд орж, стресстдэг гэж мэдэгдсэн бөгөөд энэ салбарт хязгаарлалт хийхийг уриалж байсан. Ийм шийдвэр нь видео тоглоомын салбарынхны ашиг орлогыг эрс бууруулсан. Хятадын мэдээллийн технологийн компаниудын хувьцаа огцом уналтад орсон. Энэ шийдвэрийн дараа “Tencent” компанийн хувьцаа 6 хувиар, “NetEase”-ийн хувьцаа бараг 8 хувиар буурчээ.

Онлайн тоглоомонд хязгаарлалт хийхээс гадна 12-оос доош насны хүүхдүүдийг тоглоомын худалдан авалтанд мөнгө зарцуулахыг нь ч хориглосон.

Шинэ хязгаарлалтууд нь Хятадын технологийн хувьцааны ханш цаашид буурахад хүргэж болзошгүй гэж Хонгконгийн брокерийн компани дүгнэжээ. “Долоо хоногт гуравхан цаг гэдэг бол хэтэрхий бага хугацаа” гэв.

Үнэт цаасны “Tencent” компанийн даваа гарагт хийсэн арилжаагаар хувьцаа нь бараг 2 хувиар буурч, хамгийн доод түвшинд буюу 457,6 хонконг доллар /ойролцоогоор 59 орчим америк доллар/-аар арилжаалагджээ.

(Эх сурвалж: forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button