Нийгэм мэдээ
Монголын зохиолчдын эвлэлийг Д.Нямдорж удирдахаар боллоо

Монголын зохиолчдын эвлэлийн (МЗЭ) ээлжит XIX Их хурал Чингис зочид буудлын “Хаан” танхимд өнгөрсөн Баасан гаригт болсон. Тус Их хурлаар МЗЭ-ийн ирээдүйн зорилго, чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ дөрвөн жилд нэг удаа сонгодог удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг томилох байв.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Б.Ичинхорлоо 2019 онд сонгогдон ажиллаж байсан билээ.
Тэгвэл Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн даргаар МУИС-ийн багш, дэд профессор, хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.Нямдорж тодорлоо. Тэрбээр зургаан хүнээс 130 саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, Монголын зохиолчдыг ирэх дөрвөн жилд удирдахаар болов.Удирдах зөвлөлийн гишүүд:
- Ш.Лхамноржмаа /ЯНҮТ-ийн тэргүүн/, С.Начин, Н.Гантулга
- Б.Сарантуяа /ХЗҮТ-ийн тэргүүн/, С.Пүрэвсүрэн
- Х.Чойдогжамц /ЖКҮТ-ийн тэргүүн/, О.Элбэгтөгс
- Ш.Сүхбаатар /БШХЗҮТ-ийн тэргүүн/, Ж.Сарантуяа
- Гомбын Ганболд /Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн/
- Ч.Наранцэцэг
- Г.Батсуурь /СШҮТ-ийн тэргүүн/, Г.Галбаяр
- Ж.Нэргүй /ОҮТ-ийн тэргүүн/, Э.Батжавхлан
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ:
- Дарга: Э.Ганболд
- Гишүүд: Д.Цэрэннадмид, Г.Лхагвадорж, А.Түмэнбаяр, П.Намуун, Д.Батбаатар, Б.Урангоо.
МЗЭ-ИЙН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД:
- Яруу найраг: Б.Жамбалдорж, Н.Батжаргал, Ц.Эрдэнэбаатар, Д.Одгэрэл, А.Сүглэгмаа, Б.Лхагвадорж, Г.Ишхүү, Б.Батхүү, Ч.Эрдэнэбаатар
- Хүүрнэл зохиол: С.Баттулга, Б.Догмид, С.Оюун, Х.Дуламсүрэн, Г.Болормаа, Ш.Солонго, Б.Золбаяр, Ч.Баатар, Г.Батжавхлан, Т.Баянсан, С.Батжаргал, Н.Баасанжав
- Жүжиг кино: Д.Төрбат, Б.Цогнэмэх, Ц.Хулан, Ж.Ууганбаатар, С.Баатарцогт, Э.Дашзэвэг
- Баримтат, шог хошин зохиол: Ч.Туул, Ц.Галбадрах, Д.Цээсэд, Ж.Батсайхан, Г.Баатарнум, З.Ядмаа
- Хүүхдийн зохиол: О.Сундуй, Д.Батжаргал, Э.Амарзаяа, Н.Мандал
- Судлал, шинжлэл: Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Д.Цэвээндорж, Ц.Энхбат, Ү.Хүрэлбаатар
- Орчуулга: О.Чинбаяр, Г.Билгүүдэй, Б.Монголхүү, Б.Хишиг-Ундрал, Э.Ганболд, Б.Дорж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр намайг орхин одлоо өнчирсөн зүрх шархлан хоцорлоо,хайр гэдэг нь хар үстэй харанхуй нүх,дурлал гэдэг нь дундаа нүхтэй ягаан булчирхай гэж бичдэг эдгээр сонин гаруудыг хэн ч удирдана.Зохиолч яруу найрагчид гэнэ шүү хошгирцын өнгөрсөн оны болор цомыг хальт харахад үнэхээр үлбэгэр сул,дутуу дур тавиагүй хүүхэнтэй зүйрлэм.
зохиолч гэж нэрлэж болох ганц ч хүн алгадаа. бөөн дурны хоосон хонгионууд.
Зохиолчдын энэ байгууллага одоо хэнд, юунд хэрэгтэй вэ? Лав л уран зохиолд огт хэрэггүй, зохиолчдод өчүүхэн ч тус дэмгүй байх юм. Зохиолчид саналаа гаргаж татан буулгаад байшинг нь өнчин хүүхдийн цэцэрлэгт бэлэглэчихвэл яана вэ? Одоо энэ байшингийн хөлс түрээсийг лав л уран зохиол, зохиолчдодзарцуулахгүй байгаа шүү дээ.
Юун улсаас урвасан Ц.Хулан бэ? Больчихооч.