Top StoriesУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл өөрийн дүрмээр "тоглоно"

Ардчилсан намын шинэ дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэгдсэнээс хойш АН-ын ЕНБД, дэд дарга нарыг чөлөөлөгдсөнд тооцдог болсон. Өөрөөр хэлбэл О.Цогтгэрэлийн намын дарга гэх албан тушаалаас бусад бүх албан тушаал хүчингүй болсон гэсэн үг.

Хэдхэн жилийн өмнө л хоёр дарга, хоёр тамгатай болж хагарч бутарч байсан АН 2025 онд бутарсан шаазан шиг байдлаа зугуу зугуухан эвлүүлэх гэж үзэв. Пүрэв гарагт АН-ын дарга О.Цогтгэрэл хийсэн мэдэгдэлдээ намаа анхан шатны нэгжээс нь авхуулаад бүрэн шинэчлэхээ зарласнаас гадна генсекээ ч нэрлэчхэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Ганбатын сонгуулийн менежерээр хэд хэдэн удаа ажиллаж, гаргаж ирж байсан нэгэн аж. АН дотор генсекээр Н.Ганибалыг улираана гэх яриа нэвт шувт явсан. Гэхдээ нөгөө талд АН дотор фракцуудын ашиг сонирхлыг тэнцүү хуваарилна гэдэг О.Цогтгэрэлд сорилт. Тэр юутай ч Улсын дээд шүүх намын шинэчилсэн дүрмийг батлахыг хүлээж байсан нь ч илт байв.

АНУ руу консулаар явсан АН-ын дарга асан С.Эрдэнэ Монголд ирчихсэн яваа нь томилгооны марафоноос хоцрохгүй гэснийх биз.

Тэр жил АН тамгаа ч, даргаа ч хоёр болгож бужигнуулахад С.Эрдэнийн үүрэг ч өндөр байсан. Нэгэнт Л.Гантөмөрийн нам дотроо хэн хэнд нь гэнэ алдахгүйг хичээж эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг арга барилыг одоогийн АН-ын дарга тэнцүүлж явна гэвэл барахгүй юм болно. Гэсэн ч түүнд тал талын шахалтууд удтал ирсний ард тэр битүү хүн гаргаж ирж, нам доторх фракцууддаа өөрийн байр сууриа илэрхийлээд авав.

Нэгэнт Улсын дээд шүүх шинэчилсэн дүрмийг баталсны араас АН-ын тэргүүн дэд дарга, дэд дарга нар болон Улс төрийн зөвлөлийн гишүүд ч мөн чөлөөлөгдөж байна. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаарр уг албан тушаалтнуудыг томилох дүрэмтэй.

Ирэх хоёрдугаар сарын 1-ээс Ардчилсан нам 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэх ажлыг эхлүүлэх бөгөөд энд намын анхан шатнаас авхуулаад сонгуулийн ерөнхий процесс, тактикийг гадарладаг туршлагатайгаар нь одоогийн Д.Амарбаясгаланг генсек болгосон гэж намын зарим гишүүд нь ярьж буй. Гэхдээ 4-р сарын 1-ний дотор АН ИХ хурлаа хийж, шинэ бүтцээ батламжлах бөгөөд үүгээр одоогийн генсекийг жинхлэх эсэх нь шийдэгдэнэ. Энэ бол О.Цогтгэрэлийн халаасанд хав дарагдах хөзөр.

Намын дарга нь бүлгийн даргаа хийсэн ч болохгүй зүйлгүй гэх байр суурь илэрхийлж байсан О.Цогтгэрэлийн хувьд намын дотоод сонгуулиас өмнө бүтцийн шинэчлэл дээрээ гол хүчээ хаяж, хүчирхийллийн хэргүүдэд нэр холбогдоод буй намын гишүүдийнхээ асуудлыг ч авч үзэж, намынхаа нэрийг цэвэрлэх биз. АН-ын хуучин болон шинэ гишүүддээ Democracy passport олгож, цахимжуулах аж.

4-р сарын 7, 8-нд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилж, их хурлаас албан ёсны Үндэсний бодлогын хороо болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох бөгөөд 5-р сараас АН 2027 оны буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, дотоод сунгааг зохион байгуулах юм.

Энэ бол О.Цогтгэрэлийн хувьд АН-ыг УИХ-ын сонгуульд зэхүүлэхээс өмнө намдаа ерөнхийлөгчийн суудлыг олж өгнө гэдэг том амлалт өгчихөж байгаа хэрэг.

Тэр Г.Занданшатарын Засгийн газар хамтралын гар сунгахыг хүлээх эс бөгөөс сөрөг хүчний тасралтгүй шүүмжлэлээр бөмбөгдөж, улмаар томоохон хэлцлийг нь цуцлуулах, засгийг огцруулах зэрэг акцуудыг нам дотроосоо идэвхтэй явуулж буй.

АН нэгдмэл гэдэг ойлголтыг намын залуу гишүүдээрээ байнга яриулж, хагаралгүй бүтэн намын имижээ ч тээж яваа. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараах АН-ын хуваагдал тухайн үед улс төрийн хүрээнд хамгийн ичмээр үйл явдал болсон бөгөөд мөн л тамганы хэрүүл дэгдэж, өөрсдийн Ерөнхий сайдаа татан унагаж байсан гашуун түүхтэй.

Иймээс өнөөдрийн АН-д Ерөнхийлөгчийн, УИХ-ын гээд хоёр сонгуулийн сорилт урд бий учир О.Цогтгэрэл нэгэнт саналын давуугаар намын даргын тамгаа атгасных өөрийн дүрмээр тоглохоо зарлаж эхэллээ.

2025 онд МАН өөрийн Д.Амарбаясгаланг "алдаж", 2026 онд харин АН өөрийн Д.Амарбаясгаланг олж авав.

Тэд МАН дотор хөлөө чангалах тактикийг Д.Амарбаясгалан хэрэгжүүлж байсан шиг АН дотор үүнийг гүйцэтгэж чадах хүнээр анхан шатнаас нь дунд шат хүртэл ажилласан, сонгуулийн менежерийг томилж харууллаа.

Засгийн газарт хамтарч, дунд шатны даргын суудал нам дотроо горилж сууснаас сөрөг хүчний дүрээ улам тодотгож, сонгуулийн пи ар хийхээр АН эрс шулууджээ. Гэхдээ үүнээс наана АН доторх фракцуудын томилгооны өрсөлдөөн хэдийнээ эхэлчихсэн нь мэдээж.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Та нарт ямар нэг дүрэм зохион тоглох эрх байхгүй, зөвхөн ард түмний сайн сайхны төлөө, улс орны хөгжлийн төлөө 2гүй сэтгэлээр зүтгэх үүрэг л байгаа

Зочин
Зочин

АН сөрөг хүчний ажлаа олигтойхон хийвэл 27, 28 онд МАН-г хусна даа

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Та нар Эрдэнийн шорон санаа шургууг дийлэхгүй манай Эрдэнэ та нарыг бодвол нэг хүн нухцан хулгайч шүү та нар жижигдэнэ.Монголд хулгайч цойлдог гайхалтай орон шүү пязда АН гөлөгнүүдээ ухаантай байвал та нарт 2028 онд бурхан боломж өглөө ашиглаад ав лаларуудаа.Та нар Баярцогтыг дагуулж сонгуульдвал алны жийрэг болно шүү Цогтгэрэлээ морио морио пязда минээ

Зочинолдо
Зочинолдо

тоглоно гэж ирээд тэнэгтэх юм англи хэлтэнгүүд тэгж ярьдаг л юм байгаа биз монголд зохицохгүй хэллэг шүү.тоглоом тоотой нь дээр шүү бааснууд төр ард иргэд улс төрөөр тоглоом наадгай даажигналт зугаа хийж байгаа юм уу.сурах дууриах юмаа мөн олж дээ малнаас дор

Зочи
Зочи

Эр хүн зорьсондоо

Зочин
Зочин

Энэ залуу маань бүр доль цохисон гишүүн шиг болчихож ээ кк

Зочин
Зочин

Gadagshaa garsan luivarchdaa avch irj naminhaa neriig steverleech

ЗочинЗочин Зочин
ЗочинЗочин Зочин

Цогтгэрэл гэгчид ямар баасных нь өөрийн тоглолт байдаг юм. Төр түшээ гэгч өөрсдийн тоглоом гэгчээр явах ёстой юу? Баас,баас,баас

Зочин
Зочин

ХЭЗЭЭЧ НАР ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЛАЛРУУД ГЭЖ БАЙДАГ. ТЭД БОЛ АРДЧИЛСАН НАМЫХАН

Зочин
Зочин

Цогтгэрэл даргатай АН сонгуулиудад ялна гэдэгт итгэхгүй л бна. Харин Л.Гантөмөр намын даргаараа байсан бол арай өөр байсан болов уу.

Холбоотой мэдээ

Back to top button