ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

С.Наранцогтын эхний нүүдэл: Иргэдийн зээл авах боломжийг 5 хувиар бууруулах

Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос хэрэглээний зээл олголтыг бууруулах буюу иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж шинэчлэн тогтоов. Үүнийг ажлаа хүлээн аваад нэг сар болоод буй Монгол банкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Нэг үгээр хэлбэл Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг анх удаа танилцуулсан нь энэ.

Өр орлогын харьцаа 50:50 байсан. Харин шинэчлэснээр 45 хувь болов. Энэ нь иргэд банк болон ББСБ-аас зээл авахдаа сард төлөх зээлийн нийлбэр тухайн сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэсэн үг.

ӨОХ 40:60 байсныг 50:50 болгох шийдвэр өнгөрөгч оны гуравдугаар сард гарч байсан. Шалтгаан нь инфляцын өсөлт байв. Харин энэ удаа 45:50 болгосныгоо "Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг гаргав" хэмээн тайлбарлав. Юутай ч С.Наранцогт Төв банкны ерөнхийлөгч болсноос хойших анхны нүүдлээ хийчихлээ.

Гэхдээ түүнд данагар бүтэцтэй буюу 700 гаруй ажилтантай банкаа цэгцлэх ажил бий. Үүнийг нь томилогдох үед нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд сануулсаар гаргасан. Харин хэрхэн цэгцлэх талаар асуувал "Монголбанкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажил явж байна. Цаашид зөв бүтээмжтэй ухаалаг зохион байгуулалтад оруулна. Энэ ажил хоёр үе шаттай явна. Удахгүй шийдвэрээ албажуулна" хэмээн бөөрөнхийлөөд өнгөрөв.

Мөн С.Наранцогтыг олон асуудал хүлээж байгаагийн нэг нь олон жил хуримтлагдсан зузаарч 7.5 их наядад хүрсэн Монгол банкны алдагдал бий. Ер иргэдийнхээ халаасанд бус бүтцээ төвшрүүлэх, банкаа төвхнүүлэх өрнүүн ажил түүнд бий.

Өмнөх нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш буруу дагаад амь төдий байсан худалдааны салбараа татан унагаах болно угаасаа наад балай өр орлогын харьцаагаар чинь инфляц буурахгүй

Зочин
Зочин

Энэ мэт суганы үснүүд ч дүр үзүүлэхээс цаашгүй гэж

Ммм
Ммм

Ёстой чадваргүй гар даа

Зочин
Зочин

Больж үзээч банк бусаа улам хөгжүүлж банкнаас авах зээл багасгадаг. Зээлд өртсөн ард иргэд чинь одоо зээл гарахгүй болохоор яа бэ.

Иргэн
Иргэн

Маш зөв мэргэжлийн арга хэмжээ шүү!!! Монгол улсад төр, хувь хүн гэлтгүй маш муу санхүүгийн сахилга батгүй өрний тулам болсон орон болжээ!!! Зээлийг эргэж төлөх ойлголтгүй оркууд их зээл авч бнаа!!! Зээлээ төлөхийг шаардхаар нэг бол амиа хорлож байна нэг бол хулгай луйвар залилан хийдэг лүмпэн иргэд их болжээ!!

Ммм
Ммм

Mmm

Зочин
Зочин

Нөгөө 700 дда нараа халаачээ

Зочин
Зочин

19-5 хасахаар маш их мөнгө хэмнэгдэх үү. Больж үз. Банк 12% хадгалаад 19 өөр зээлээд 7 оор нь түрээс цалин гээд амь зуудаг юм. Жоохон логиктой зүйл яриарай. Зээлийн хүү буурвал хадгаламж хүү буурна.

Зочин
Зочин

Зөв бэлэн мөнгөний урсгалыг хоригло.төрийн төсвийн өндөр цалинг буулга.Мөнгө хэвлэхийг санаачилсан удирдагчийг цаазал

Зочин
Зочин
Reply to  Зочин

yasan duraaraa esergvv be

DAVAASUREN
DAVAASUREN

????????????????????????????????????????????????????????????????

Зочин Ж
Зочин Ж

Зээл авалт дэндүү замбараагүй ихээр өсч байна . ЗЭЭЛГҮЙГЭЭР АЖИЛ ХИЙЖ АМЬДРАН - АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ Санхүүгийн сахилга дэг журмаа сайжруулах >>>>> ҮЙЛДВЭРЛЭЛ >>>>>
НИЙТ ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН ХЭДЭН ХУВЬ НЬ АЖИЛ ХИЙЖ БАЙНА ВЭ ??!!
АЖЛЫН БАЙР - ҮЙЛДВЭРЛЭЛ ЖИЛД ХЭДЭН ХУВИАР НЭМЭГДЭЖ ӨСЧ БАЙНА ВЭ ?
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ЯАЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ ?
ҮЙЛДВЭРЛЭЛТЭЭР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ХЭДЭН ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА ВЭ ?
БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН ОЛБОРЛОЛТЫН ХЭДЭН ХУВИЙГ БОЛОВСРУУЛАН ҮЙЛДВЭРЛЭЖ
БАЙГАА ЗЭРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ДЭВШИЛД - САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН
НӨЛӨӨЛЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИЖ ЯМАР ТҮВШИНД ХҮРЭХ ЗЭРГИЙГ ЭЗХЯ - САНГИЙН ЯАМ
... ХАМТРАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ГАРАХ АХИЦ ӨӨРЧЛӨЛТҮҮД ЗЭРЭГ АЖЛУУД САНХҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАН УЛСЫН ӨР АВЛАГЫГ БАГАСГАЖ ҮР БҮТЭЭЛ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗЭРЭГТ ТОДОРХОЙ АХИЦ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА . АМЖИЛТ .

Цог
Цог

Ийм л хогийн юмнууд байж таарна. Долоогчид албан тушаалын шагналаар хол явахгүй ээ

Зочин
Зочин

ЭНЭ НОХОЙ ЮУ ХИЙДЭГ ЮМ....
ХУЛГАЙЧ ЦАРИАЛЧХААД...

Зочин
Зочин

НЭГ ажлаас чөлөөлөгдөөд дараагынхруугаа
НИСЭЭД Л ЭНЭ УЛС ОРОНД БОЛОВСРОДТОЙ
ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨЛ БН...АРАЙ ЮМ БИШҮҮ
ЭНЭ НӨХӨР ТАВАН ТОЛГОЙГ АМАРБАЯСГАЛАГ
Н ИДЭЖ БАЙХАД БАЙЖ МЭДЭЖ Л БАЙСАН...

Зочин
Зочин

ЯГ ГӨЛӨГ ӨЛӨН ЦАРИАТ......

Зочин
Зочин

Бид долларын колончлолоос маш хурдан гармаар байна. Үүнийг л монгол банк маш яаралтай хийх ёстой. Ингэхгүй бол төгрөгийн ханш хэзээ ч тогтворжихгүй учир нь АНУ ямар ч хяналтгүй доллар хэвлээд ОУВС-р дамжуулан зах зээлд нийлүүлж улс орнуудын мөнгөн тэмдэгтийг цаас болгож байна. Үүний эсрэг БРИКС-т нэгдэх хэрэгтэй.

Зочин
Зочин

dollor hansh ersdeltei tul alt bolgooroi doo!!!

Амраа
Амраа

Эргүү ацнууд юуч хийх чадваргүй, зоригтойхон шийдвэр гаргаад наад хувалзнуудаа цөөлөөд өгөлдөө,

Зочин
Зочин

Монгол банкны Өмнөх захирлууд нь алдсан алдагдлаа нөхөн олж ир!!!

Холбоотой мэдээ

Back to top button