Нийгмийн

Зам тээврийн ослоор 10 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

2021 оны есдүгээр сарын 01-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 342 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 8 хүн гэмтэж, Орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүн амь хохирсон.

                   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-4
  • Зорчигч-3
  • Жолооч-1

                 Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
  • Гурван автомашин мөргөлдөж-1
  • Хоёр автомашин мөргөлдсөн-1

Орон нутагт:

Гэмтсэн хүн:

  • Зорчигч-2
  • Явган зорчигч-1

Ослын хэлбэр:

  • Автомашинаас унасан-1
  • Онхолдсон-2

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 46 зөрчил илрүүлсний нийслэлд 29 орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

                                                  АНХААР

Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасч өнгөрөх шаардлагатай байна. Мөн та бидний ирээдүй болсон үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button