
“Эн-Эйч-Кэй” /NHK/ сувгийн мэдээлснээр, зургадугаар, долдугаар сард тус улсад гадаадаас онгоцны нислэгээр хүрэлцэн ирсэн зорчигчдын хоёр нь халдвар авсан байна.
Халдвар авсан хүмүүсийн нэг нь Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас, хоёр дахь нь Их Британиас ирсэн гэжээ.
Шинэ “Мю” хувилбар нь вакцин хийлгэсний дараа дархлааг бууруулдаг мутаци байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.
Японы Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, тус улсад нисэх онгоцны буудлуудад хилээр орж, гарах зорчигчдод тогтмол шинжилгээ хийх явцад зургадугаар, долдугаар сард “Мю” хувилбарт халдвар авсан хоёр тохиолдол илэрсэн аж.
Япон Улс халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ДЭМБ болон бусад орны засгийн газруудтай нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Япон болон бусад мужуудад коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг сайтар хянаж байгаа гэдгийг Японы эрх баригчид мэдээлэв.
(Эх сурвалж: mignews, tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.