Нийгмийн

Коронавирусийн “MU” мутаци анхаарал татсан, аюултай хувилбарт ороогүй

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдэгдлээ хийлээ. Уг мэдэгдлийн үеэр Коронавирусийн шинэ төрөл буюу “MU” мутацийн талаар мэдээлсэн юм.

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ, “Коронавирусийн 21 мянга гаруй мутаци бүртгэгдсэн. Үүнээс анхаарал татаад буй хэд хэдэн мутацийн нэг нь “MU”  гэх шинэ төрөл юм. Дельта мутаци нь анхаарал татсан аюултай гэх ангилалд бүртгэгдсэн бол шинэ төрлийн “MU” мутаци нь анхаарал татсан, аюултай гэсэн ангилалд ороогүй. Үүнийг судалсаар байна. Энэ шинэ төрлийн мутаци нь дэлхийн 43 улсад бүртгэгдсэн. Эрсдэлтэй ангилалд ороогүй ч вакцины үр нөлөөг бууруулах магадлалтай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2021 18:11

Мутациудынхаа аюулыг жаахан багасгаарай.

Холбоотой мэдээ

Back to top button