ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Амттай загас наадуулах шалтгаан

Сексийн өмнө бие биенийхээ хүсэл тачаалыг ойлгосон байвал тун зүгээр. Тэгэж чадвал секс “амттай” болдог аж.

“Дөчөөс дээш насны эрчүүд секс хийхдээ сахлаа хусахаас ч бага хугацаа зарцуулдаг”.

Цэл залуу 25 настай эрчүүд маш их хэмжээний гормон ялгаруулдаг. Тэд маш их хүсэл тачаалтай тул нүдэнд нь аятайхан эмэгтэй харагдвал шууд 7-хон секундын дотор л секс хийх дур хүсэл нь оргилдог. Жинхэнээсээ дурлавал тестостероны түвшин нь эрс нэмэгдэж, хүсэл тачаалаа барьж дийлдэггvй. Сексийн “намтар”-ынхаа эхний хуудсыг нээж байгаа тэд секс хийх арга техникийг төгс эзэмшиж чадаагүйгээсээ болж сексийн жаргалын сайхныг бүрэн дүүрэн мэдэрч амжаагvй байдаг.

Дийлэнхи залуу эрчүүд туршлага дутмагаас өөртөө итгэлтэй бус тул маш богино хугацаанд л дур тавьж үрийн шингэнээ түргэн гадагшлуулдаг. Иймд залуу хосууд дээрх асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд бие биеийнхээ дур хүсэл хүрдэг цэгүүд, зуршлыг сайтар мэдэж нэг нэгнийхээ хүсэл эрмэлзлийг мэдэрч сурах хэрэгтэй. Залуу хосууд сексийн таашаал авах поз буюу байрлал, хэмнэлийн талаар илэн далангүй, нээлттэй харилцан ярилцаж байвал сайн. Сексийн өмнө бие биенийхээ хүсэл тачаалыг ойлгосон байвал тун зүгээр. Тэгэж чадвал “амттай секс” болно.

Хамтрагч чинь хурьцал хийхээр яарч байвал түүнийг эхний өдөр 20, хоёр дахь өдөр 30 минут гэх зэргээр илүү ихээр таалж энхрийлэн оршил хэсгийн хугацааг уртасга. Ингэснээр хамтрагч чинь секс хийхээр хэт яардгаа больж харилцан илүү их таашаал авдаг болно. Эс бөгөөс бие биеийнхээ өөдөөс харан сууж, нэг нэгнийхээ харц руу удтал ширтэлцэж хамтрагчийнхаа бодол санааг уншихыг хичээнэ. Хэдэн минутын дараа хийсэн ажиглалт, төрсөн бодлоо харилцан ярилцсанаар харилцан хүслээ ойлголцох болно.

35 НАСТАЙ ИДЭР ЭРЧҮҮД

Энэ насанд эрэгтэй хүн ид цэцэглэлтийн оргилд хүрч, гормоны түвшин нь ч нэлээд өсдөг. Үүний зэрэгцээ, секс хийх хүсэл эрмэлзэл нь цэгцэрч хүсэл тачаалаа “захирч” чаддаг үедээ ирдэг.

25 настай байх үеийнх шигээ царайлаг, аятайхан бүсгүйг хармагцаа л араас нь дагаж гүйдгээ больж, үрийн шингэнээ түргэн гадагшлуулахгүйгээр дураа удаан барьж сурснаар бүрэн дүүрэн таашаал авч чаддаг болдог. Нэг үгээр хэлбэл, өөрийн дур хүслээ хянаж чаддаг болдог. Эрчүүдийн энэ нас эмэгтэй хүн 30 гараад сексийн оргил үедээ хүрдэг үе мөчлөгтэй яг тохирно гэж хэлэхэд хилсдэхгүй.

Эрчүүд, эмэгтэйчүүд нь секс хийхдээ адилхан итгэлтэй болж таашаал авах туршлагатай болж, хамтрагчтайгаа сексийн талаар ичиж зовохгүй хүүрнэдэг болсон байна.

Бат бэх гэр бүлд эр, эм хоёр бие биендээ татагдаж амгалан дөлгөөн байж сексийн таашаалыг нэг нэгэндээ бэлэглэж байдаг. Гэсэн ч, үр хүүхдүүд, ажил төрөл, албан тушаал дэвших гэх зэрэг олон асуудал нь тодорхой давтамжтайгаар секс хийхэд нь саад болдог тал бий.

45 НАСТАЙ ЭРЧҮҮД

45 настай эрчүүдийн тестостероны түвшин 25 настай байх үеийнхээс нь нэлээд бага ч гэлээ, чадавхи нь сайн хэвээр байсаар л байдаг. Харин “секс”-дэх тооны хувьд л цөөрчихдөг. Дөчин настай эрчүүдийн 5 хувь нь бэлгийн сулралтай болж энэ үзүүлэлт тавин настнуудын дотор 10 хувьд хүрнэ.

Энэ насанд эрэгтэй хүн сексийн чадавхиа хэвээр хадгалахад нь сэтгэл зүйн хүчин зүйл чухал үүрэгтэй. Эрчүүдийн секс хийж таашаал авах нь нас явах тусам буурдгаас шалтгаалж, эхнэрээ таалж энхрийлэх нь хүртэл эрс багасдаг. Дөчөөс дээш насны эрчүүд секс хийхдээ сахлаа хусахаас бага хугацаа зарцуулдаг гэж ярьдаг нь ч оргүй яриа бол биш гэдгийг энд сануулах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл эрчүүд сексийн тухай улам бага мөрөөдөх болж, тэднийг секс хийх гэж өдөх үйл явц ч бүр төвөгтэй болж ирдэг.

Гэсэн ч, дөч гарсан олон хосууд олон жилийн турш секс хийж бие биенээ хэрхэн өдөж, өдөөгдөж, хэрхэн ханаж цадахгүй таашаал мэдрэмж, кайф авахаа мэддэг болсон болохоор урьдынхаасаа ч илүү таашаалыг дээд зэргээр амталж, мэдэрдэг. Түүнчлэн, ичиж зовохоо байж, “секс”-дэх байрлалаа янз бүрээр туршин үздэг. Ер нь сексийн олон поз байрлалыг амьдрах хугацаандаа туршиж үзэх нь чухал. Олон олон хувилбар поз байрлал дундаас өөрт болон хамтрагчид чинь таалагдах, тааламжтай байх тийм л байрлал позоо сонгоод, мэдээд авах нь чухал шүү.

Дөчөөд насны хосууд сексийн чадавхиа буурах, гормоны түвшин доошлох явдлыг удаашруулахын тулд долоо хоногт аль болох олон удаа “секс”-дэхийг хичээх хэрэгтэй. Дур хүсэл чинь үнэхээр төрөхгүй, өдөөгдөхгүй байвал эротик сэдэвтэй ном зохиол унших, эсхүл кино, бичлэг үзэх нь секс хийх дур хүслийг өдөөдөг юм шүү. Харин, бохир заваан порно бичлэг үзэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

ЭРЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТ

“Эрэгтэй хүний цэвэршилт” гэдэг ойлголт байдаг эсэх тухай олон жилийн турш маргаантай байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт нь сарын тэмдэг нь зогсож жирэмслэхгүй болохыг хэлдэг. Харин эрчүүдийн хувьд өндөр наслах хүртэл бэлгийн чалх нь хэвээр байх тохиолдол цөөнгүй байх жишээтэй.

Цэвэршилт эрэгтэйчүүдийн хувьд эрт цэвэршилт буюу 45 наснаас өмнө, ердийн цэвэршилт буюу 46-60 насанд, хожуу цэвэршилт буюу 60-аас дээш насанд явагдана.

Биологийн талаас нь авч үзвэл, хөгширч байгаа эд эсийг дахин нөхөн үржих чадваргүй болгож байгаа зайлшгүй шаардлагатай, зүй ёсны үзэгдэл.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст цэвэршилт адилхан явагдаж байдгийг клиникийн туршилтаар лавтай нотолсон байдаг. Цэвэршилт нь гормоны тэнцвэржилт, бодисын солилцоо зэргээс шалтгаалдаг.

(Эх сурвалж: yoki.ru, wjnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button