СПОРТ

ДАШТ-2019: М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Г.Наранцэцэг нар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод өнөөдөр эхэллээ. Өнөөдөр Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Баянхонгор аймгийн БаянОвоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг нар барилдана.

2013 онд Бразилд болсон ДАШТ-ээс М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар анхны медалиа хүртсэн түүхтэй. Тэгэхэд М.Уранцэцэг ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, Д.Амартүвшин дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн хоёр дахь монгол жүдоч (түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар О.Балжинням) болсон юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button