Д.Амартүвшин ДАШТ-д өмнө нь ингэж оролцсон

Японы Токио хотод эхэлсэн жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын гурван тамирчин зодоглоно. Тэднээс ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшинг онцолъя.
Тамирчны замналдаа 149 ялж, 72 удаа өвдөг шороодсон тэрбээр ДАШТ-д өмнө нь хэрхэн оролцсоныг сонирхуулъя.
-2010 онд Токиод болсон ДАШТ-д Д.Амартүвшин анх оролцохдоо эхний тойрогт Македоны Наку Октавианыг ялж, удаах даваанд Францын Милоус Софинед дийлдэн, тэмцээнээ дуусгасан.
-2013 онд Бразилд зохион байгуулсан ДАШТ-д хоёр дахиа зодоглохдоо мөнгөн медаль хүртсэн. Тэгэхдээ эхний тойргуудад БНАСАУ, Мароккогийн бөхийг ялж, удаах даваанд 2008 оны олимпын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Австрийн Л.Пайсчерыг дийлжээ. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, хагас шигшээд ДАШТ-ий олон медальтай, Гүржийн Амиран Папинишвилийг ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Улмаар аваргын төлөөх барилдаанд Японы Наохиса Токатад ялагдан, үзүүрлэжээ. Тэгж монголчууд “Бразил-2013”-ын эхний өдөр алт (М.Уранцэцэг), мөнгөн (Д.Амартүвшин) медаль хүртсэн юм.

-Дараа жил нь ОХУ-д болсон ДАШТ-д амжилтаа батлах, дэлхийн аварга болох зорилготой өрсөлдсөн Д.Амартүвшин эхний тойрогт Францын Милоус Софинед дахин дийлдэн, монгол түмнээ гонсойлгосон юм.
-2015 оны ДАШТ, Риогийн олимпыг өнжсөн Д.Амартүвшин 2017 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө шөвгийн 16-д Казахстаны Гусман Киргизбаевт ялагдан, тэмцээнээ дуусгасан.
Д.Амартүвшин IJF (Олон улсын жүдо бөхийн холбоо)-ны цуврал тэмцээнд ийм амжилт гаргасан.
• ДАШТ-ий мөнгөн медаль (2013 он)
• Москвагийн “Их дуулга” тэмцээний хүрэл медаль (2010 он)
• Абу Дабигийн гран при тэмцээний хүрэл медаль (2012 он)
• Чиндаогийн гран при тэмцээний мөнгөн медаль (2012 он)
• Самсуны гран при тэмцээний алтан медаль (2013 он)
• Бакугийн их дуулга тэмцээний алтан медаль (2013 он)
• “Ворлд Мастерс” тэмцээний шагналт VII байр (Тьюмен, 2013 он)
• Улаанбаатарын гран при тэмцээний мөнгөн медаль (2013 он)
• Токиогийн “Их дуулга” тэмцээний шагналт V байр (2013 он)
• Будапештын гран при тэмцээний шагналт V байр (2014 он)
• Астанагийн гран при тэмцээний мөнгөн медаль (2014 он)
• Ташкентын гран при тэмцээний алтан медаль (2014 он)
• Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний мөнгөн медаль (2014 он)
• Чежүгийн гран при тэмцээний хүрэл медаль (2014 он)
• Тбилисийн гран при тэмцээний хүрэл медаль (2015 он)
• Самсуны гран при тэмцээний шагналт VII байр (2015 он)
• Бакугийн “Их дуулга” тэмцээний шагналт V байр (2015 он)
• “Ворлд Мастерс” тэмцээний шагналт VII байр (Рабат, 2015 он)
• Улаанбаатарын гран при тэмцээний алтан медаль (2015 он)
• Ташкентын гран при тэмцээний шагналт VII байр (2015 он)
• Парисын “Их дуулга” тэмцээний хүрэл медаль (2015 он)
• Токио “Их дуулга” тэмцээний шагналт VII байр (2015 он)
• Тбилисийн гран при тэмцээний мөнгөн медаль (2016 он)
• Бакугийн “Их дуулга” тэмцээний шагналт V байр (2016 он)
• “Ворлд Мастерс” тэмцээний хүрэл медаль (Гуадалахара, 2016 он)
• Улаанбаатарын гран при тэмцээний алтан медаль (2016 он)
• Ташкентын гран при тэмцээний шагналт V байр (2016 он)
• Чиндаогийн гран при тэмцээний алтан медаль (2016 он)
• Токиогийн “Их дуулга” тэмцээний шагналт V байр (2016 он)
• Дьюселлдорфын гран при тэмцээний хүрэл медаль (2017 он)
• Бакугийн “Их дуулга” тэмцээний шагналт VII байр (2017 он)
• Хөх хотын гран при тэмцээний мөнгөн медаль (2017 он)
• Гаагын гран при тэмцээний хүрэл медаль (2017 он)
• Токиогийн “Их дуулга” тэмцээний мөнгөн медаль (2017 он)
• “Ворлд Мастерс” тэмцээний хүрэл медаль (Санкт Петербург, 2017 он)
• Анталъягийн гран при тэмцээний шагналт VII байр (2018 он)
• Хөх хотын гран при тэмцээний хүрэл медаль (2018 он)
• Ташкентын гран при тэмцээний шагналт V байр (2018 он)
• Гаагын гран при тэмцээний алтан медаль (2018 он)
• “Ворлд Мастерс” тэмцээний хүрэл медаль (Гуанжу, 2018 он)
• Парисын “Их дуулга” тэмцээний хүрэл медаль (2019 он)
• Бакугийн “Их дуулга” тэмцээний хүрэл медаль (2019 он)
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.