Нийгмийн

Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяа хорооноосоо авах боломжтой боллоо

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, Газар зохион байгуулалтын албаар иргэд хамгийн их төрийн үйлчилгээ авдаг гэх судалгаа бий. Тэр ч утгаараа Иргэдийн цаг хугацааг хэмнэх, дүүргээс авч байгаа бүртгэлтэй холбоотой бүх үйлчилгээг хорооноос авах боломжтой болгох үүдсээн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 28 хороодод шаардлагатай Принтер, КИОСК машин, Компьютерыг хүлээлгэн өглөө.

Ингэснээр иргэд өөрийн харьяа хорооноосоо төрийн үйлчилгээ авахаас гадна, заавал банк орж төлбөр хийх шаардлагагүй боллоо.Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн зүгээс цар тахлын үед иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, зогсолтгүй хүргэх үүднээс өөрсдийн нөөц боломжоо ашиглаж иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг хэлтсүүдийг дүүргийн гадна талбайд байрлуулж ажилуулсан.

Харин сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дүүргийн гадна талбайн үйлчилгээ зогсож дотор талдаа үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Тиймээс бид яаралтай зохион байгуулалтад орж хороо бүрд Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хоцрогдолгүй өгдөг байхаар зохицуулалт хийж, эхний алхам буюу шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button