СПОРТ

ДАШТ-2019: М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод өнөөдөр эхэллээ. Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Баянхонгор аймгийн Баян–Овоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг нар өнөөдөр барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, удаах даваанд Тайванийн Лин Чен Хаог цэвэр ялав. Тайвань бүсгүй энэ жил улсынхаа нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, 21 настай өрсөлдөгч байлаа. М.Уранцэцэг гуравдугаар тойрогт Румыний жүдоч, Европын аваргын хошой хүрэл медальт Моника Унгурянутай барилдана.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button