БНХАУ: Хэрэглээний үнийн индекс 0,8 хувиар өсчээ

Инфляцийн гол үзүүлэлт болох Хятадын үнийн индекс наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,8 хувиар өсчээ. Энэ талаар БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооноос мэдээлснийг “Шиньхуа” агентлаг есдүгээр сарын 9-ний өдөр мэдээлэв.
Энэ тоо долдугаар сард жилийн өмнөхтэй харьцуулахад нэг хувиар өссөн үзүүлэлтээс доогуур байгаа юм. Өсөлт ийнхүү удааширсан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралтаас үүдэлтэй бөгөөд энэ нь өнгөрсөн сард жилийн 4,1 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, Хятадын хүнсний гол мах болох гахайн махны үнэ өмнөх оныхоос 44,9 хувиар буурчээ.
Үндэсний Статистикийн Товчооны ахлах статистикч Дүн Лижуань хэлэхдээ, Засгийн газар хүчин чармайлтаа үргэлжлүүлснээр наймдугаар сард хэрэглээний зах зээлд нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой байгаа гэв. Үйлдвэрийн барааны өртөгийг хэмждэг Хятадын үйлдвэрлэгчдийн барааны индекс наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 9,5 хувиар өссөн байна.
(Эх сурвалж: regnum)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.