СПОРТ

ДАШТ-2019: М.Уранцэцэг хагас шигшээд дэлхийн аварга Д.Белодидтэй барилдана

М.Уранцэцэг Г.Отгонцэцэгийг яллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод өнөөдөр эхэлээ. Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Баянхонгор аймгийн Баян–Овоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг нар өнөөдөр барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй М.Уранцэцэг D хэсгийн аваргын төлөөх барилдаанд Г.Отгонцэцэгийг ялав. Ингэснээр тэдний барилдааны харьцаа 6:4 боллоо.

М.Уранцэцэг хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Украины шинэ од Дария Белодидтэй өрсөлдөнө. Тэд анх удаа учраа таарч байгаа нь энэ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button