
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өчигдөр утсаар ярьж, АНУ, БНХАУ-ын хоорондын үүсээд байгаа өрсөлдөөнийг улам гүйзгийрүүлэн зөрчилдөөн болгохгүйн үүднээс харилцан үүрэг хүлээх талаар авч хэлэлцсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Хоёр талын удирдагчид хамгийн сүүлд долоон сарын өмнө утсаар холбогдож байсан юм.
Ерөнхийлөгч Жо Байден АНУ, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг болон Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн талаар сонирхсон хэвээр байгаагаа илэрхийлсэн байна.
Төрийн тэргүүнүүд хоёр орны ашиг сонирхол давхцаж байгаа төдийгүй, хоорондоо зөрчилдөж буй асуудлын талаар ч хөндсөн байна. Энэ хүрээнд тэд стратегийн хүрээнд өргөн сэдвээр яриа өрнүүлсэн байна. Нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйл, үзэл бодлын зөрүүтэй талуудын талаар ч ярилцжээ.
“Ройтерз” /Reuters/ агентлаг АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтны ярьсныг иш татан мэдээлснээр, Жо Байден АНУ-Хятадын өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаад нь “түүх түүнийг шүүнэ” гэдгийг ойлгож ухаарсан үүднээс асуудалд хандаж байгааг онцлов.
Энэ удаад хоёр оны тэргүүн ийнхүү утсаар ярилцсан нь хоёр орны харилцааг “удирдагчдын түвшинд шууд харилцан ойлголцох эсэхийг сорьсон сорил” байсан хэмээв.
“Блүүмберг” /”Bloomberg/-ийн мэдээлснээр, энэ удаагийн утсаар яриа өргүүлэхийг Америкийн талаас санаачилсан аж. Цагаан ордон 300 орчим тэрбум америк долларын өртөг бүхий Хятадын импортын гбараанд гаалийн татвар ногдуулсан зэрэг хөндүүр сэдвийн талаар Хятадын бодлогоо хянаж байгаа хэвээр байгаа юм.
(Эх сурвалж: tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.