НИЙГЭМ

Резидент эмч нар ковидын дайчилгаанд орохгүй гэж эсэргүүцжээ

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны баасан гарагийн цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Резидент эмч нар коронавирусийн дайчилгаанд орохгүй гэж эсэргүүцсэн. Энэ нь хэвтэн эмчлүүлэгчийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Дэлхийн бусад улс орнууд халдвар авсан нийт хүн амынхаа 1-3 хувийг л хэвтүүлэн эмчилж байгаа. Гэтэл манай улс халдвар авсан хүмүүсийнхээ 46 хувийг хэвтүүлэн эмчилж байгаа. Ийм их ачааллыг дааж ажиллаж байгаа учраас Резидент эмч нар маань дайчилгаанд ажиллахаас татгалзаж байна. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид маань ядарч туйлдах нь. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэртээ өрхийнхөө заавар зөвлөмжийн дагуу гэртээ өөрийгөө эмчлэхийг иргэддээ хэлмээр байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-10 17:14

Батбаяраа манай улс хэдэн хүнтэй билээ. Гадны улс орнууд хэдэн хүнтэй билээ.үүнийг хувиар нь ярилгүй тоогоор ярив�##� хийж байгаа ажлын үзүүлэлт чинь үнэн бодитой гарна шүү. Тэнэг хүн хуурч байгаа юм шиг ч�##�чих юм аа.

Зочин
Зочин
2021-09-10 17:20

Төрийн данхайсан толгой олон төрийн �##�бан хаагчтай хэрнээ хийдэг нь цөөхөн шүү дэ. улсын мөнгийг зүгээр сууж иддэг шимэгч нарыг �######�уулж ажилдаг хүмүүсийн ц�##�инг нэмээ.

Холбоотой мэдээ

Back to top button